Мадридыг үл тоон Каталоныг тусгаар улс хэмээн зарлав
2017-10-30

Испанийн Каталон мужид энэ сарын 1-ний өдөр “тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан билээ.

 

 

Санал асуулгад оролцсон  2.2 сая иргэний 90 хувь нь “Тийм” хэмээн хариулж Каталоныг бие даасан тусгаар улс болохыг дэмжсэн юм.

 

Гэхдээ уг саналын дүнг “хүчингүй” хэмээн Испанийн эзэн хаан Филипп болон Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдэж, “Хэрвээ өгөгдсөн хугацаанд нь саналын дүнгээ хүчингүй хэмээн зарлахгүй бол Каталоныг шууд Мадридаас удирдах болно” хэмээн сануулж, энэ сарын 15-нд каталончуудад шийдвэрээ эргэн харахад нь зориулан найман өдрийн хугацаа олгосон юм.

 

Тэгвэл каталончууд эсэргүүцлийг үл тоон, Каталоныг тусгаар улс хэмээн зарлаж, нийслэл хотноо баярын жагсаал зохион байгууллаа.

 

Каталоны парламентын 135 гишүүний 70 хувь нь тусгаар улс болохыг дэмжжээ. Энэхүү шийдвэрийн дараа Каталоны тэргүүн Карлес Пуждемонт мэдэгдэл хийжээ.

 

Тэрбээр “Бид Испанитай шууд яриа хэлэлцээр хийхийг хүссэн. Тэд биднийг сонголтыг хүндэтгээгүй учир каталончууд эцсийн шийдвэрээ гаргалаа” гэж мэдэгдэв.

 

Уг үйл явдалтай зэрэгцэн болон Ерөнхий сайд Мариано Рахой  Каталоныг бүрэн эрхийг цуцалж, улмаар шууд Мадридаас удирдах тушаал буулгажээ. Мадрид шууд Каталоны автономит эрхийг цуцалж, удирдагчийг нь огцруулж, шинэ сонгууль зарлахаар боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин