Хөрөнгийн биржийн хөрөнгийг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ
2017-10-30

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо.

 

Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орсноор “Монголын хөрөнгийн бирж” нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 218.4 сая ширхэг энгийн хувьцаатай буюу 21.8 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болж байна.

 

Мөн хуралдаанаар зарим аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын менежментийн, үнэт цаасны брокерийн, банк бус санхүүгийн зээлийн, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин