С.Ганбаатар МҮЭХ-нд санаархав уу
2017-10-30

МҮЭХ-ны их хуралд 11 дүгээр сарын 8-9-нд болно. Энэ их хурал МҮЭХ-ны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа болдог. Их хурлыг угтаж,  захиалгатай, зохион байгуулалттайгаар олон нийтийн санаа бодлыг турхирах гэж оролдсон үйл явдал гарч байгааг  МҮЭХ-оос мэдэгдсэн.  Учир нь энэ удаагийн Их хурлаар МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгоно. Ирэх дөрвөн жилд МҮЭХ-г тэргүүлэх Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй явагдах бололтой. 

 

Тухайлбал, МҮЭХ-ны экс Ерөнхийлөгч С.Ганбаатар өөрийн хүн н.Зоригтбаатарыг тус холбооны Ерөнхийлөгчөөр зүтгүүлж байгаа сурагтай.  Сүүлийн үед хэвлэлд гарсан МҮЭХ-ны талаарх мэдээлэлд тус байгууллагын удирдлагууд  “Бид холбогдох бүх материалыг баримттайгаар хуулийн байгууллагад өгсөн. Энэ асуудлыг өмнө гурван ч удаа АТГ, хуулийн байгууллага шалгаад ямар нэг асуудалгүй гэдгийг нь тогтоосон” гэдгээ мэдэгдсэн. Цаашлаад багш нарын цалин нэмэхийг шаардсан жагсаалын ард МАХН бий гэсэн бор шувуу нисч байна.

 

Ер нь МҮЭХ бол улс төрөөс ангид бие даасан байгууллага. Гэвч зарим эрхмүүдийг улс төрийн зорилго агуулж энэ байгууллага руу  зүтгэж  байгааг олон нийт шүүмжилж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сүгсэлзүүр. Тэр хаана явна тэнд дампуурал үл ойлголцол эвдрэл хагарал . Муу энёргитэй нөхөр. Ийм хүмүүс цөөн тулдаа хорвоо уужим юм даа
2017-10-30
Sodoo:
Harvaas zalijin muuhai hun ..Sain setgel zuichid bol.nudeer.n dotor sanaag n tanij bgaa daa.Bujignuulahaas oor ene hun yu hiij chadahav dee zailuul.
2017-10-30