ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийн үзэсгэлэн болно
2017-10-30

 

“ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт маргааш Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болох гэж байна. Мөн энэ үеэр “Дэлхийд данслагдсан монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлтээ хийнэ. Энэ нь Монгол Улс ЮНЕСКО-ийн гишүүн болсны 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

 

Тодруулбал, 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд Монгол Улс ЮНЕСКО-ийн 108 дахь гишүүн орон болж байжээ.

 

“Дэлхийд данслагдсан монгол соёлын өв” үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын өвүүдийн гэрэл зургуудийг дэлгэх юм байна. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв байдаг бөгөөд уг үзэсгэлэнгээр эдгээр өвүүдийг олон нийтэд сурталчлан таниулах аж.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин