Фэйсбүүк, твиттерийг хаах талаар мэдээлэл хийнэ
2017-10-31

09.00 цагт "Корпорэйт" зочид буудалд ХХААХҮЯ-наас "Хамтын ажиллагааны бодлого, чиглэл" зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.



10.00 цагт Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан ТҮЦ-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.



11.00 цагт Монголын хүүхдийн ордонд Монголбанкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Утас:88000098, 95665656



11.00 цагт “Live conference center”-т Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг шаардаж иргэн Б.Энхболд өлсгөлөн зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.



11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох санаачлагын талаар “Цахим хадлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Арго мэдээлэл хийнэ.



11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Z24” компани ирэх сарын 10-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд хамгийн хямд үнээр буюу 100 доллараар нислэг үйлдэх болсон талаар мэдээлэл хийнэ.



12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын үндэсний олимпийн хорооноос ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ


17.00 цагт Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын нээлт Үндэсний Номын Сангийн Их уншлагын танхимд болно.


 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эргүү малнууд!
2017-11-01
болд:
дэмжинэ улс орны минь иргэдийн бодол санааг цэвэрлээч
2017-10-31
зочин:
хаамаар байна шүү дэмжиж байна
2017-10-31
Зочин:
Argog Hoid Sologost tsulj tend uhaan suutal n komunist shorond n hataah tsag boljee.
2017-10-31
Зочин:
Фейсбук, твитрийг хаах хэрэгтэй гэдгийг дэмжиж бн. Залуучууд, болон хуухдууд утас шагайж хайран цагаа урдэг юм шиг санагддаг, оортоо хэрэгтэй, мэдлэг болон мэдээллийг оор замаар олж болно гэж боддог.
2017-10-31