Путиныг хөнөөх хуйвалдаанд оролцсон эр халдлагад өртжээ
2017-10-31

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдах гэсэн хуйвалдаанд гар бие оролцсон Чечений хөлсний цэрэг гэгддэг Адам Осмаев Украины нийслэл Киев хотноо зэвсэгт халдлагад өртөж, шархадсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Адам Осмаев эхнэрийнхээ хамтаар

 

“Мөн халдлагаар түүний эхнэр Амина Осмаев амиа алдсан” хэмээн Украины Дотоод хэргийн сайд Антон Герасченко хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

 

Хос Киев хотын төмөр замын зогсоол дээр байхад нь гал нээжээ. Уг хэргийг цагдаагийнахн шалгаж буй бөгөөд “Захиалгат аллага” хэмээн таамаглаж байна.  

 

Путин өнгөрсөн 2012 онд гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохоос нэг долоо хоногийн өмнө түүний амь насанд халдахаар хуйвалдаж байсныг тус улсын тусгайгийнхан олж мэдсэн юм.

 

“Уг хэрэгт Адам Осмаев оролцсон” хэмээн Орос буруутгасан боловч Украины тал уг мэдээллийг няцааж, түүнийг Москвад шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. Украины тал түүнийг 2.5 жил хорьсон юм. Харин түүнтэй хамт Путиныг хөнөөх хуйвалдаанд оролцсон гэгдэх хоёр этгээдийг Киев, Моксвад хүлээлгэн өгчээ. Москвагийн шүүхээс тэдэнд тус бүр нь арван жилийн ял оноосон билээ.

 

Адам Осмаев  эхнэрийнхээ хамтаар Украины зүүн хязгаарт салан тусгаарлагчдын эсрэг тэмцэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ПУТЛЕР ҮХТЛЭЭ АЙЖ БАЙНАА ХАХАХА
2017-11-02
Зочин:
Явуургүй амьдар амархан төгсөнө дээ.Энэ гэр бүл ямар утгатай байв?
2017-10-31