Харри хоёр хоног гадаа хоносон фэнүүддээ бэлэг барив
2017-10-31

Британийн “One Direction” хөвгүүдийн хамтлагын гишүүн Харри өнгөрсөн оноос соло уран бүтээлээ хийх болсон билээ.

 

 

Мөн хамтлагын бусад залуус ч өөр өөрийн уран бүтээлээ фэнүүддээ хүргэж байна.

 

Тэгвэл Харри Лондон  “Hammersmith Apollo” цэнгэлдэхийн гадна тоглолтыг нь үзэхийн тулд хоёр хоносон фэн охидууддаа халуун шоколад, пицца зэргийг өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 23 настай дуучин залуу “Би тэдний чин сэтгэлийг харлаа” гэж хэлжээ.

 

Харри өнгөрсөн сараас Европын орнуудад тоглолтоо хийхээ мэдэгдсэн. Тэрбээр эхний тоглолтоо Парис хотноо хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tsarai muutiin yug n uzdeg yum bol
2017-10-31