Эрүүл мэндийн салбар хээл хахуулиас ангид ажиллана
2017-10-31

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх, төрийн албан хаагчийн ажлыг дүгнэх, хариуцлага тооцох, урамшуулах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Албан даалгавар  гаргасан билээ.

 

 Албан даалгаварыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр яамны мэргэжилтэн, албан хаагчдад тогтмол сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, энэ оны 11,12 дугаар сард тус бүр  нэг удаа, ирэх онд улирал тутамд сургалт зохион байгуулж, хамтран ажиллах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ. Тиймээс энэхүү ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, албан хаагчид авлига, хээл хахуулиас ангид байж,  иргэдэд хүнд сурталгүй, шударгаар төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг болох давуу талтай юм.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mohs.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үзүүлэх гэхээр цаг ав гэнэ. Цагаа аваад үзүүлэх гэхээр өрөөндөө байхгүй. Цаг авсан өвчтөн хүлээх нь зөв үү, цагаа өгсөн эмч нь хүлээх нь зөв үү? Бөөн хүнд суртал, өөр хоорондоо бөмбөг шиг өнхрүүлж, өнхрүүлж баахан шинжилгээ өг гээд л гаргана.
2017-11-01
Албан хаагч:
Өчигдөр Цамбагаравын СХД-ЭМН эмнэлгийн хавдарын эмчид үзүүлж эдийн шинжилгээ өгөх гэхэд байнгын ЭМД төлдөг хүнээс 50000 төг төл байхгүй бол дараа ир гэсэн.нэг нас тогтсон эм эмч нь хүнтэй дуугардаггүй их зан эсвэл үл тоосон мэт хүн бн лээ.Би бараг л гуйлага гуйж байгаа гуйлгачин шиг эвгүй сэтгэгдэл төрүүлээд байгаа мэт байсан.шинжилгээнийхээн хариуг авах гэсэн чинь алга болчихсон байсан.Ийм зүйлийг сайд майд нь мэддэггүй ыиз
2017-11-01
Зочин:
Ingej ard irgedee hulhidah hereggui bizdee ta nariin ugend orj eruul mendeeree hohiroh hun baih bolov uu mungu uguhgui bol ami nas esvel eremdeg bolgochihno shuu emch nar chin
2017-11-01
Irgen:
Kheden turuh gazar deer ni khagalgaa khiideg emnelgiin emch nar l avliga avdag
2017-10-31
Irgen:
Muu emch nar ch yahawee munguur tomilogdson ajlaa medehgui darga nar emnelgiig bur unagaaj bnda Bayanzurhiin eruul mendiin tuw neg jishee ni
2017-10-31
irgen:
shd -n eruul mendiin tuv 0830--1430 hurtel udurt 6 tsag ajillaj baina.1430-1730 hurtel zugeer suuj baina.asuuhlaar iim juramtai geh yum SARANGEREL SAIDAA TA CH OILGOH BOLOVUU
2017-10-31
Зочин:
Зүүд л биш байгаасай
2017-10-31
Zochin:
Vnen baih boltugai...... heregjeed vnen shudraga uwchinduu shanalaad ochij bga hvmvvsiig mungu gj haralgvi setgeleesee ajilaa hiideg bolchihwol saihan l bna. Hichneen ail eleg bvten amidrah boldoo. Odoo boltol hvvhdee neg ih zantai mungunii emcheer aluulaad shanalj vneheer hetsvv l bna. Nvgel nvdeeree gj burhan buruu zvil hiisniih tuluu shiitgeh blgvi dee. Hairan saihan ohin vr min mungu gj hvnii aminaas hvchtei zvil yumdaa. Eh hvnii uruwduh setgelgvi hatuu setgeltai hvmvvs gj bh yumdaa.
2017-10-31
Зочин:
Turuus tursun terbumtan , avliga ugdug emnelgiin darga nariig ue ueiin said nar soluj chadaagui, ene avgai bur chadahgui buz dee
2017-10-31
Зочин:
avligaar tomilogdson emnelegiin davarsan darga,yamnii gazar kheltesiin darga naraa yaraltai soliooroi,.
2017-10-31
жаргал:
Тангараг өргөсөн хүмүүс сургалттай сургалтгүй өөрсдөө ухамсарламаар юмаа.өвчинд нэрвэгдсэн хүмүүсээс эмнийхнь мөнгөнөөс авилга авна гэдэг хатуу шүү дээ аргагүй эрхэнд өгч л бгаа юм чинь
2017-10-31