Дугуйн ДАШТ Чөндү хотноо болно
2017-11-01

 

 

2017 оны дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-12 хооронд БНХАУ-ын Сичуан мужийн Чөндү хотноо болно.

 

Энэ удаагийн ДАШТ нь цагтай, уулын дугуй болон BMX чөлөөт үзүүлбэр гэсэн ангилалуудаар явагдах юм. Эдгээр төрлүүдээр нэг удаагийн арга хэмжээний үеэр аварга шалгаруулах болсон нь түүхэнд анх удаагаа аж.

 

ДАШТ нийт 5 хоног үргэлжилж аваргуудаа тодруулахаас цагтай дугуйн төрлөөр хамгийн эхэнд аваргуудаа тодруулах юм. Харин 10-12 хооронд BMX дугуйн чөлөөт үзүүлбэрээр аваргууд тодрох бол уулын дугуйн төрлөөр тэмцээний хаалт болох ажээ.

 

Зохион байгуулагчдын ярьж буйгаар уг уралдааныг зохиохын тулд орчны газар нутгийг засахдаа ойролцоох тариалангийн болон ногооны талбайг сүйтгэхгүй, яг анхны байдлыг сайжруулж засах гэж оролдсон гэнэ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин