Бүсгүйчүүд яагаад хайрыг хүснэ вэ?
2017-11-02

 

Үзэгч та бүхнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, кино хэмээх урлагийн жинхэнэ амтанд оруулах нэгэн бүтээл төрсөн нь “Хүлэгү” пикчерс болон Номадиа пикчерс хамтран бүтээсэн “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” инээдмийн олон ангит кино юм. Бүсгүйчүүд яагаад хайрыг хүсэх болсны учрыг үзэгч та бүхэн энэ амралтын ѳдѳр буюу 11-р сарын 4-нөөс эхлэн “Боловсрол” телевизээр үзэж сонирхоорой.   

 

Өнөөдөр дэлхийн кино урлагт формат буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх хувилбарынх нь дагуу өөрсдийн орны ахуй амьдралд хөрвүүлэн буулгах арга барил түгээмэл дэлгэрээд байгаа юм. Тиймээс ч “Хүлэгү” пикчерс энэхүү киног тэрхүү форматын дагуу “Yellow Black and White” группийн албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа бөгөөд Оросын алдарт “Мамочки” олон ангит киноны монгол хувилбар нь юм.

 

Хайр хүсэх бүсгүйчүүдийн дүрийг “Маск” продакшний жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Баярмаа нар бүтээж, ерөнхий найруулагчаар кино найруулагч Н.Байгал ажиллажээ. Олон ангит киноны зураг авалт зургаан сарын турш үргэлжилж, бидний сайн мэдэх 300 гаруй жүжигчид оролцсон байна.

 

Бүсгүйчүүдийн ээдрээтэй хэрнээ эрхэмсэг амьдралын түүхийг өгүүлэх 20 ангит энэхүү кино Бямба, Ням гарагийн үдэш бүр 22:00 цагаас үзэгч танд хүрэх болно. Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр “Боса импекс ХХК”, “Тэсо корпораци”, “Улаанбаатар” их дэлгүүр ажиллаж, монголын кино урлагийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Shuud.mn
Сонин хачин