Абе Ерөнхий сайдаар дахин сонгогдлоо
2017-11-02

Япон улсад өнгөрсөн сард парламентын доод танхимын ээлжит бус  сонгууль зохион байгуулагдсан билээ.

 

 

Уг сонгуульд Ерөнхий сайд Шинзо Абегийн тэргүүлдэг Либерал Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, доод танхимын суудлын гуравны хоёрт нь ялалт байгуулсан юм.

 

Ийнхүү тус намынхан дэлхийн II дайны батлагдсан үндсэн хуулийг шинэчлэх боломжтой болж байна.

 

Тэгвэл ээлжит бус сонгуулиар намаа ялалт байгуулахад онцгой гавъяа байгуулсан Шинзо Абе Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ.

 

Абе тус улсын түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан нэгэн боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин