Евролигийн шилдэг тоглогч Лука Дончич
2017-11-02

 

Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний эхний сарын шилдэг тоглогчийн нэр тодорлоо. Ердөө долоо хоногийн өмнө 3 болон 4-р тойргийн шилдгээр нэрлэгдсэн залуу авъяастан Лука Дончич энэхүү шагналыг хүртсэн байна.

 

Испанийн Реал Мадрид багийн гол хүмүүсийн нэг болоод байгаа Словени залуугийн хувьд энэ жил шигшээ багийнхаа хамтаар ЕАШТ-нд түрүүлж, өөрийн ур чадварыг харуулсан нэгэн. Реал Мадрид багийн хувьд өнгөрсөн сард Евролигийн 4 тоглолтод оролцож нэг ч ялагдалгүй гарч ирснээр лигийг тэргүүлж байгаа. Энэ тоглолтуудад Л. Дончич 24 оноо, 6.8 самбараас бөмбөг авалт, 3.8 оновчтой дамжуулалтыг дунджилсан нь лигийг тэргүүлэх үзүүлэлт болсон аж.

 

Мөн энэ тоглолтуудад гаргасан түүний ашигтай тоглолтын оноо 129 болсон нь 2000 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. Өөрийн замналын дээд үзүүлэлтыг 2 тоглолт дараалан ахиулж 27, 28 оноог дараалан авсан тэрбээр ирэх оны 2-р сард 19 насны төрсөн өдрөө тэмдэглэх юм. Түүний хувьд Евролигийн сарын шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн түүхэн дэх хамгийн залуу тамирчин болж бичигдэж байна.   

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин