Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, урамшуулна
2017-11-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн  нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ирэх оны улсын төсвийн төслийн танилцуулгыг хийж байна.

 

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурахаар байна гэж төсөлд тусгажээ.

 

Төсвийн орлогын чиглэлээр:

1.Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ.

2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой эрх шилжүүлэх ажил гүйлгээнд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгоно.

 

Газар ашиглах, эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, шилжүүлэг, далд худалдаатай холбогдон үүсдэг маргаантай асуудлуудыг цогц байдлаар шийдвэрлэн ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлнэ. Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, газар ашиглах, эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор хуульчилж байгаа нь ард иргэдийн дунд үүсдэг эргэлзээтэй, ойлгомжгүй байдлыг бууруулж, тусгай зөвшөөрөл, эрх олгох ажиллагааг ил тод, нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар ашиглах, эзэмших эрхийн үндсэн ашиг хүртэгч, эцсийн эзэмшигчид, тэдгээрийн шууд болон шууд бус шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэн, ил тод болгох замаар хууль бус, далд хэлбэрээр тусгай зөвшөөрөл, эрх шилжүүлэхэд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгож байна. Үүний дагуу ногдуулах татварыг тайлагнаагүй, холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл, газрын эрх цуцлагдах тул тусгай зөвшөөрөл, газрын далд, хууль бус арилжаа буурах ач холбогдолтой юм.

 

Төсвийн зарлагын чиглэлээр:

    1.        Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:

 

    •         Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. Засгийн газраас 2020 онд хүн ам төвлөрсөн хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг 100 хувь бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн өндөр ачааллыг бууруулах зорилгоор тэргүүн ээлжид нийслэлийн 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, орон нутагт сургуулийн дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, цэцэрлэгийн 80 хувиас дээш гүйцэтгэлтэй дутуу барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж ашиглалтад оруулна. Энэ зорилтыг хангахын тулд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ба 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөг, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөгийг төсөвлөв. Ингэснээр Улаанбаатар хотын 7 дүүрэгт 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Мөн АХБ-ны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг дайчилж, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тэгш хүртээмжийг хангана.

 

    •         Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана.  Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрөөс эцэг эх, гэр бүлд үүсэх санхүүгийн дарамтыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх, зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг арилжааны банканд үүрүүлэх бус Боловсролын зээлийн санд хариуцуулж, үйлчилгээг шуурхай хүргэх, мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцад бүрэн төлж барагдуулах бололцоотой байхаар тооцож нэмэгдүүлэх зэрэг бодлого, зохион байгуулалтын өөрчлөлтийг Засгийн газраас 2017 онд багтаан хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их дээд сургуульд элсэн суралцагч нийт 35-37 мянга очим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэж, төлбөрийн дарамтгүй суралцах боломж бүрдэнэ. Ингэснээр 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулна.

 

    •         Эрүүл мэндийн даатгалын сан,  эрүүл мэндийн салбарын зарим байгууллагыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн санхүүжилт нь иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ.  Эрүүл мэндийн салбарын хөрөнгө, нөөцийн хуваарилалт, худалдан авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санг 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бие даан үйл ажиллагаагаа явуулахаар тооцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас Эрүүл мэндийн сайдын багцад холбогдох орон тоо, зардал, хөрөнгө болон орлого, эх үүсвэрийг шилжүүлэх зохицуулалт хийнэ.

 

Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, санхүү, төсвийн талаарх шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэх бодлогын өөрчлөлтийг 2018-2019 онуудад бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.

 

Эдгээр өөрчлөлтийн үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэгч байгууллагуудын дунд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шударга өрсөлдөөн бий болох, эрүүл мэндийн даатгалын сан болон улсын төсвөөс авах санхүүжилт нь үйлчилгээ хүргэсэн иргэд, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцэх, улмаар ачаалал өндөр эмнэлгүүдийн санхүүжилт мөн хэмжээгээр нэмэгдэх, нэмэгдсэн эх үүсвэрээр тухайн эмнэлгийн боловсон хүчин, тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх зэрэг бодит боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

    •         Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажлыг урт  хугацаат  хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйтгэл, тэгшилгээг хийж, хөрсжүүлэн нөхөн сэргээж, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ба  ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.

    •         “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн  гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна.

    •         Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулна.

    •         Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно.  Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, үр дүн, сахилга, хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан үр дүнгийн урамшуулал олгоход зориулан 56.2 тэрбум төгрөг төлөвлөв.

    2.        Төсвийн тогтвортой байдлыг хангах талаар  хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:

 

    •         Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохирсны дагуу ирэх жилд нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум  төгрөг тусгав.

 

Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүрээг 80 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх боломжийг судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгож буй одоогийн аргачлалыг өөрчилж тухайн өрхийн тогтвортой буюу байнгын шинж чанартай орлогын эх үүсвэрт үндэслэн тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.

 

Гадаад зээл, өрийн чиглэлээр:

Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг бууруулахаас гадна дотоодын банкнуудад арилжаалж буй өндөр хүүтэй үнэт цаасны хэмжээг багасгаж, хүүгийн түвшнийг бууруулах, гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар өмнөх Засгийн газрын өргөн барьсан 2018 оны төсвийн төслөөс засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг даруй 130.0 тэрбум төгрөгөөр бууруулан 1,150.7 тэрбум төгрөг байхаар төсөлд туссан байна.

 

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх “Төсвийн зардлыг нэмсэн бол хасах зарчим хэрэгжүүлнэ. Төсвийн сахилга батыг чанд мөрдүүлнэ.  Төрийн албан хаагчийн  цалинг 2019 он хүртэл нэмэгдүүлэхгүй, харин ажлын бүтээмж, сахилга хариуцлагаас шалтгаалан урамшуулна” гэдгийг онцолсон юм. Төсвийн төслийн танилцуулгын дараагаар гишүүдийн асуултад сайд нар хариулж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Мгл:
Нохойн оцгор
2017-11-03
Zochin:
Uramshuullii ni darga nar tednii toiron hureelegchid ni l avchdagiishd.
2017-11-02
Зочин:
Emnelguudiig bie daalgana gedgiig eruul mendii salbariin ontslogiig ogt medehgui hunii hiideg ajil nish shuu, yadaj angli heltei bol yadaj hajuu hurdjiinhuu turdhlagiig unshih heregtei
2017-11-02
Зочин:
Цалин нэмэхгүй. Газрын баялгаа сангийн сайд шиг худалдаад завшина. Авилга гэмт хэрэг биш болно. ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙ СОНГОЛТ.
2017-11-02
eh adaggyi Mongolchyydiin soliorol?...:
Mongol hyn zasag tereen geh yhaanaa aldaad toriin hyamral ni deed chegteen tylaad baigaa hynd yed Hyrelsyh mini eldeb menge tegregtei holbootoi zuiltei tyllaa daa!yaj syy ene heryylees saldag yum baigaam?....Ylas orniig doroityylsan olon saltgaan bna?enyyniigee ergen harzgaa!!!ta mini ee!!tegeed holbogdoh hymyysiig ni abchich siitgechgee!!!tyynees bys?eneegiin ajillaj baigaa sine zasag torryy byy dabsil!Bidnii aranhsin neg l baih yostoi!ene ylas orniig hanatlaa doroityylsan hymyys ni ilt baigaa syy!!!!
2017-11-02
ИРгэн:
Хэн энэнд итгэсэн юм битгий ард түмний нэр бариад бай,Би л лав энэ онгирооо сагсуу,час улаан хувьсгалчид итгэдэггүй.Хуйвалдаан хийж л засгийг унагаасан болохоос ард түмэн л лав сонгоогүй
2017-11-02
иргэн:
монголыг муухай болгосон хүн зурагтаар гараад л нүд нь эргэлдээд л яг ууртай шувуу шиг
2017-11-02
ард түмэн:
ажилгүйчүүдийн тоог мартсан уу хө 550 мянга баидаг юм бишүү
2017-11-02
болдоо:
тийм шүү.ямар ч сайн сайхан юм харагдахгүй л юм.гайхаад л???эргэлзээд л???ББСБ чинь манайд 520 иод байдаг юм байна хятад солонгос бас өшөө ч гадны эзэдтэй байдаг юм байна .Банктай орооцолдвол бандааштай үлддэг байсан бол ББСБ тай орооцолдвол бандааш ч үгүй тэнд төмрөн царайтай хөө шиг дотортой улсууд л сууж байх
2017-11-02
Irgen:
Хүрэлсүх ЕСайдаа. Татвар төлөгчдийн мөнгийг Зөвхөн Төрийн албан хаагчиддаа урамшуулал гэж тараах гэж байгаа чинь шударга явдал мөн үү.
2017-11-02
davharbayr:
төсөвхэлэлцэж байна.сайхан худлаа ярьцгааж байна.монголд ёр нь бүтэж болж байгаа юм алга аа. монгол улс 3 100 000 хүнтэй түүнээс 188 000 төрийн албан хаагч 600 000 хүүхэд 400 000 тэтгэвэрийн иргэд 500 000 малчид 200 000орчим иргэн гадаадад за тэгээд шорон ,цэрэг ,харуул ,өвчтөн оюутан гээд бодоод байвал хувийн хэвшилд хэдэн хүн ажиллаж татвар төлж банк ббсб хзх ыгзээл хүүтэй нь нуруун дээрээ үүрч явна аа .3 хүний 1 нь ажиллаж ирээдүйг бүтээж явна дээр нь асар их дарамттай одоо та нар хар л даа . төрийн албан хаагчдад 300 000 яриад л шоудаад л .гадагшаа гарцгаах л хамгийн зөв ч юм шиг гутарч сөхөрч байна даа
2017-11-02
Зочин:
Урамшуулал гэдэг жинэхэн тэнэг бодлого.Төр ийм хачин арчаагүй бодлого явуулдаг нь ард олныг доромжилсон хэрэг.Хүрэлтопор бол монголыг жинэхэн самарч б.на.Анх банкаар дараа нь намаар эцэст нь төр засгаар тоглож б.на.Бид сайхан хараад суугаад байх юм.
2017-11-02
ард:
Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. Маш зүйтэй.
2017-11-02
Бага ч гэсэн ирээдүй рүү чиглэсэн байгаарай:
Хавтгайруулах биш, жалын үр дүнгээр нь урамшуулал олгоно гэдэг зөв. Нэг төрийн албан хаагчид 300000 төгрөг гэж бодоод тухайн байгууллагад ажилладаг хүнийх нь тоогоор тэр байгууллагын данс руу хийх хэрэгтэй. Тухайн байгууллага хэндээ хэдийг өгөхөө өөрөө шийдэг, гэхдээ дарга нарын үзэмжээр биш, ажлын амжилтыг нь бодит тоон үзүүлэлтээр гаргаад заримд нь 300000-с их заимд нь бага, бүр ажлын үр дүн байхгүй нөхдөд өгөхгүй байсан ч болно. Ийм л хөшүүрэг болгож хэрэглэх бол болж байна.
2017-11-02
Ard:
Hudlaa demjsen humuus bolio!holsnii bicheech nar ! Ard tumen hetsuu bn! Deeguuree idseer baital za!
2017-11-02
зочин:
Ерөнхий сайд ажилдаа шуурхай орж байгаа нь дажгүй санагдаж байна. Одоо хийх ажлыг нь харах л үлдлээ
2017-11-02
zochin:
Zuv shiidver bn. iimerhuu eyreg shiidweruud gargaad baival ard tumen demjsenii hereg garna shuude
2017-11-02
zochin:
Bolj bn ajil bolgooroi
2017-11-02
Шагай:
Хүрэлсүхийн засгийн газар замхарлыг арилгаж ард иргэдийн итгэлийг хүлээнэ гэж итгэж байгаа.
2017-11-02
bold:
Хүрэлсүхэд ард түмэн итгэсэн..одоо ч итгэсээр байгааа.... Хэнтэй хийх нь чухал биш Ямар ажил хийх нь чухал... Монголд ашигтай ард түмэнд тустай ажил хийх л хэрэгтэй...
2017-11-02