Монголын баг ялагдлаа
2017-11-07

 

Ирэх онд зохиогдох Азийн 19 хүртэлх насны залуучуудын хөлбөмбөгийн АШТ-ий эрхийн төлөөх өрсөлдөөн Улаанбаатар хотод үргэлжилсээр байна. Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдал тааруу байсан ч хуваарийн дагуу хэсгийн хоёр дахь тоглолтууд болжээ.

 

Эхлээд Япон-Сингапурын багууд өрсөлдөж Японы баг 7-0 харьцаатай ялалт байгуулснаар хэсгээ итгэл төгс тэргүүлсэн хэвээр үлдсэн юм. Японы залуучууд урьдчилсан “I”хэсгийн эхний 2 тоглолтод нийт   14 гоолыг оруулснаас гадна хоёр тоглолт дараалан хаалгаа хуурай манаад байна.

 

Тэгвэл энэхүү тоглолтын дараа талбайн эзэн Монгол-Тайландын багууд тоглосон байна. Тун өрсөлдөөнтэй үргэлжилсэн уг тоглолтын эхэнд талбайн эзэд хэд хэдэн гоолын боломж үүсгэсэн ч бүрэн ашиглаж чадаагүй байна. Харин Тайландын баг сөрөг довтолгоог тун үр дүнтэй хийж байсан бөгөөд үндсэн цагт 5-2 харьцаатай ялалт байгуулснаар ААШТ-г зорих боломжоо хадгалжээ.

 

Манай залуусаас 48 дахь минутанд Д.Билгүүн, 86 дахь минутанд Г.Бат-Оргил нар гоол оруулсан аж. Энэхүү тоглолтод ялагдал хүлээснээр манай улсын залуучуудын шигшээ баг ААШТ-ийг зорих боломжгүй боллоо. Харин тэмцээний эрхийн төлөө Тайланд-Японы багууд өрсөлдөх болсон бөгөөд маргааш тус хоёр баг хоорондоо тоглох юм.

 

Харин манай улсын багийн хувьд сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийнэ.

 

Г.Баяраа  

Shuud.mn
Сонин хачин
irgen:
МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГЧИД ИЧИЖ ҮХЭЦГЭЭ
2017-11-07
зочин:
4 багаас сүүл мушгиж хошного долоох нь дээ, одоо чадвал Сингааг л нухчихмаар байна. Тэгвэл ч тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг ш дээ,хэхэ.
2017-11-07
Монгол:
Энэ хелбембег хегжихгуйнээ. Дандаа л ялагдлаа гэх юм. Бусад нь еерчлегдеед амжилт гаргаад байхад энэ терелд бол угуй бололтой. Холбоо нь гэж менге харсан хулгайлсан золбин санаатангууд уурлэхээр яаж урагшилах вээдээ.
2017-11-07