МАН-ын Их хурал ба Монголын улс төр
2017-11-07

 

МАН-ын XXVIII Их хурал энэ сарын 20-22-нд болно. МАН-ынхан энэ Их хурлаараа намын даргаа шинээр сонгох юм.

 

МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа “…Ажлаа өгнө” гээд мэдэгдчихсэн. Тиймээс саяхан Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болно гэх таамаглал хүчтэй явж байгаа. Бас МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан намын даргад нэрээ дэвшүүлнэ гэх мэдээлэл байгаа юм. Түүнээс гадна экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргын сунгаанд хүч үзэхээр зэхэж байна.

 

Гэхдээ МАН-ын Их хурал ойртох тусам нэр дэвшигчдийн жагсаалт нэмэгдэж магадгүй байна.

 

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын даргад эргэлзээгүй яригдаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд өнөөдөр тийм ч сайнгүй болоод байна. УИХ-ын чуулган дээр хүндээ хөнгөнөөс өгсөн, Засгийн газрын сайд нарынх нь үйл ажиллагаа олон нийтэд сайнгүй үзэгдээд эхэлсэн зэрэг нөлөөлж буй юм. Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед хэвлэлүүдээр МАН-ын эвлэрлийн “эцэг” нь М.Энхболд юм байна гэх мессэж үзэгдэх болов. Хааяа нэг харагддаг байснаа Ч.Хүрэлбаатарыг авч үлдсэн чуулганы дараагаас энэ мэдээллээ хүчтэй цацах болжээ. Эндээс үзвэл МАН-ын дарга М.Энхболд улиран сонгогдохоор нэр дэвшихийг үгүйсгэхгүй аж. Эрчүүд энэ байтугай амнаас буцдаг болсон цагт М.Энхболд даргын суудалдаа үлдэх сонирхолд “…Хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгнө” гэсэн мэдэгдэл нь тээг болохгүй л болов уу. Тэгэхээр түүнийг МАН-ын даргад өрсөлдөгчдийн нэгээр тооцоход алдахгүй байх.

 

Мөн Ерөнхий сайдын сэнтийгээс тун муухайгаар хөөгдөж буусан Ж.Эрдэнэбат намын дарга болохоор өрсөлдөх магадлал маш өндөр байна. Тэр бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Сүүлийн үед нам дотор нь хийгээд улс төрд болж буй элдэв үйл явдалд тэр ерөөс оролцож харагдахгүй байгаа. Гэсэн атлаа МАН-ын 32-ын бүлгийн гол хүн, бараг л удирдагч нь Ж.Эрдэнэбат гэдэг. Хувь хүн нь үсэрч цовхчоод байдаггүй характертай болохоор Ерөнхий сайдын суудлаас бууснаасаа хойш улам чимээгүй болсон мэт харагдаж байгаа юм.

 

 

 

МАН-ын дарга М.Энхболд улиран сонгогдохоор нэр дэвшихийг үгүйсгэхгүй аж. Эрчүүд энэ байтугай амнаас буцдаг болсон цагт М.Энхболд даргын суудалдаа үлдэх сонирхолд “…Хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгнө” гэсэн мэдэгдэл нь тээг болохгүй л болов уу.

 

Ер нь бол МАН-ын Их хурлын төлөөлөгчид хэнийгээ намын дарга болгох нь Монголын улс төрийн өнөөдрийн байдлаас шууд шалтгаалахаар харагдаж байгаа юм.

 

Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр МАН-ын дарга болохоор байсан. Гэтэл өнөөдөр эргэлзээтэй болчихлоо. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

 

У.Хүрэлсүх намынхандаа болон олон нийтэд маш их итгэл төрүүлж, хүлээлт үүсгэж байж Ерөнхий сайд болсон хүн. Харин Ерөнхий сайд болоод сар хүрэхгүй хугацааны дараа “…Биш байжээ” гэсэн дүгнэлт хийлгэж байх шиг байна. Хэтэрхий хурдан, дэндүү богино хугацаанд ийм дүн тавиулчихлаа. Үүнд сайд нарынх нь томилгоо, түүнийг дагасан Ерөнхийлөгчийн хориг тодорхой нөлөө үзүүлсэн.

 

Хэдийгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг МАН олноороо хамгаалаад үлдсэн ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүндийг оронд нь тавиад туучихлаа. Нэгэнт Засгийн газрын нэр хүнд унахаар МАН-ын нэр хүнд, рейтинг нь хамт доош уначихаж байгаа юм. Намын нэрийг засаг үүрдэг нь хууль л даа. Дээрээс нь У.Хүрэлсүхийн чуулган дээрх ааш араншин тодорхой нөлөө үзүүлсэн.

 

Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар томилогдсоноосоо хойш тодорхой хийсэн зүйлгүй өнөөдрийг хүрэв. ЗГХЭГ-ын дарга бол маш сайн координатор байх ёстой. Уг нь өнөөдөр Г.Занданшатар дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрын зорилго, хүслийг нийтэд илэрхийлчихсэн, түүнийхээ дагуу ажиллаад эхэлчихсэн байх ёстой. Гэтэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг томъёоны тоо болох шахаад сууж байгаа юм. Нөгөөтэйгүүр ЗГХЭГ уул уурхайн процедурын асуудлаас ангид байж чадах уу гэдэг олны анхаарлын төвд байна. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд, гишүүн хоёрын хэрүүлд дурдагдсан “нүүрсний хулгайч” гэдэг юм чинь үүнтэй л холбоотой. “Эрдэнэс Монгол”-ыг хэдэн компанитай нь ЗГХЭГ-аас салгаж чадвал У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болохдоо зарласан “уул уурхайг улстөрчдөөс хол байлгах” бодлого хэрэгжинэ. Энэ мэтчилэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрынхаа өнгө төрх нь болж чадахгүй байгаад бас учир бий.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар ярих нь илүүц биз ээ. Уг нь тэрээр З.Энхболдод хариулт өгөх маш амархан харагдаад байгаа юм. “…Энэ бичгүүдийн үнэн бодит эсэхийг шалгуулъя. Бас миний бие энэ бүхэнд оролцсон, эсвэл хууль зөрчсөн эсэхээ хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гээд л мэдэгдчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэр тэгэхийг хүсэхгүй байгаа бололтой.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ерөнхийлөгчийн хоригийн шалтгаан болсон “30 гэр бүл”-ийг тогтоож олон нийтэд мэдээлнэ гээд мэдэгдчихсэн тухай хэвлэлүүд бичиж байна. Бас л нэг хошин шог.

 

Энэ мэтчилэн дурдаад байвал У.Хүрэлсүхийн Засгийн газар багаараа баахан тааруухан нэртэй болно.

 

Засгийн газар солигдсонтой холбоотой бялуу үүгээр дуусаагүй. Зөвхөн сайд хэмээх өнгөн хэсгийн өрмөө л хуваачихаад байгаа. Одоо дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, яамдын газрын дарга, ТӨҮГ-ын захирал гээд зуугаар тоологдох албан тушаал халаа сэлгээгээ хүлээж байна. Магадгүй, жинхэнэ өрөм нь эд байх. Эдгээр албан тушаалд очих хүсэлтнүүд анкетаа бариад МАН дахь фракцуудыг дамжаад гүйлдэж байна. Тэр бүү хэл, 33-ын бүлэг үүнээс болж задраад “Их 10” хэмээх халаа сэлгээ, томилгоонд нөлөөтэй хэдэн гишүүний бүлэг үүсэн байгуулагджээ.

 

Ингэхээр МАН-ын Их хурал Монголын улс төрийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой нь нотлогдоно. Монголын улс төр цаашид хэрхэн өрнөх нь МАН-ын дарга хэн болохоос шууд шалтгаална. Одоохондоо У.Хүрэлсүхэд Засгийн газар байна. Эрх мэдэл бий гэсэн үг. Тэгэхээр түүнийг дагагсад олон байх нь тодорхой. Гэхдээ М.Энхболд бол яг одоо МАН-ын дарга. Могой тасравч гүрвэлийн дайтай гэдэгчлэн түүний гар, хөлийг үгүй хийнэ гэдэг энэ Их хурлын өмнө хийчих ажил бол биш. Т.Аюурсайхан бол тэгсгээд нэрээ татах нэр дэвшигч байж магадгүй гэх яриа МАН-ын төв байрнаас гарч байгаа. Харин Ж.Эрдэнэбат бол 32-ын бүлгийн ахлагч, гомдогсод буюу тэмцэгчдийг тэргүүлж байгаа. Тэгэхээр түүнд бас У.Хүрэлсүхээс дутуугүй хүч байна гэсэн үг.

 

Эцэст нь, МАН-ын Их хурлыг хүлээсэн хүлээлт Монголын улстөрд байна. Албан тушаал горилсон, эсвэл албан тушаалаасаа салахыг хүсэхгүй байгаа МАН-ынхан хүлээж байх шиг байна.  Уг нь эрх баригч намын дарга хэн болох нь энэ улсын ирээдүйд илүү хамаатай юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
M Enkhbold shig bolovsrolgui huurhiileltei khvn algaa
2017-11-08
зочин:
Ер нь энэ нам энэ их хурлаараа их хурлаа тарааж, намаа улс төрийн хүчингээс татгалзвал яасан юм бэ, уул нь танай нам 27 жилийн өмнө бол нам шиг нам байсныг түүх гэрчлэнэ одоо бол төр улсын төлөө биш хуйвалдаан, хулгайч луйварчдаа аль болохоор хаацайлж төрд үлдээх бодлого явуулж байна,алдаж оносондоо хариуцлага тооцох бус төрийн томилгоогоор шагнадаг болсон... Ё.Отгонбаяр гэхэд л хулгайгаа нам дарж аваад төрийн томилгоогоор шагнуулсан, С.Баяр гээд... хөвөрч өгнө дөө байдал ийм байхад бид яаж Эх орноо хөгжүүлж ард иргэдийнхээ амьдралыг дэшлүүлэх юм.
2017-11-08
yu:
Erdenebat boditoi yum hiigeed bdag hun yum
2017-11-07
Хүрэлсүх:
хүрэлсүх
2017-11-07
huvi hun:
neg tal ni negiigee muuhai haragduulah gj iim ym bichij bn. Hurelsuh nbi deer dee
2017-11-07
Иргэн:
Ж.Эрдэнэбат чинь харин явж, явж зөв сонголт болохоор харагдаад байна. Ер нь тэгээд М.Энхболд дарга өөрөө зөвшөөрөхгүй байх л даа. Одоогийн манай улс төрд М.Энхболд шиг тулх жудагтай нуруутай туршлагатай хүн алгаа.
2017-11-07
Зочин:
M Enkhbold shig bolovsrolgui huurhiileltei khvn algaa
Иргэн:
Ж.Эрдэнэбат чинь харин явж, явж зөв сонголт болохоор харагдаад байна. Ер нь тэгээд М.Энхболд дарга өөрөө зөвшөөрөхгүй байх л даа. Одоогийн манай улс төрд М.Энхболд шиг тулх жудагтай нуруутай туршлагатай хүн алгаа.
2017-11-07
Зочин:
Октябрийн агуу их социалист хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
2017-11-07
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-11-07
Зочин:
Ж.Эрдэнэбатыг дэмжиж байна. Улс орныг хямралаас гаргаж чадсан сайн залуу
2017-11-07
Ард:
Хүрэлсүх бол адгийн шаар бүгд адил
2017-11-07
Хүн:
Үрсэн хойноо хэн ч гарсан ялзарсан намд ялгаа байхгүй нэр солигдохоос өөр юу ч өөрчлөгдөхгүй
2017-11-07
123457896:
МАН-ын энэ ЗГ ч сахил хүртээд шал дордов гэдэг шиг өмнөхөөсөө ч балай Засаг болчих шиг боллоо. Тжэр Цогцолмаа, Сумьяагийн ярьж байгаа байдал, Хүрэлбаатар гэж Сангаас төрөөс мөнгө, орд хулгайлж ханадаггүй дөрвөд за тэгээд Зандан гэж орон гаран болчихсон уймраа юм, Сараа гэж толгойгоо сэжилсэн авгай, Ерөнхий сайд нь гэж бүр авах юмгүй Ард түмний 14 тэрбумаар казино тоглочихсон, өөрийгөө тагнаж жүжиг тоглосон нөхөр гээд ЭНЭ ЗАСАГ бол АДгийн амьтадын набор л байна даа. Эрдэнэбат нь уг нь Тэр Хүрэлсүх гэж тэнэгийн дэргэд ноён нуруутай Төрийн хүн шиг мэдрэгдсэн шүү.
2017-11-07
Зочин:
Хүрэлсүхийг дэмжээд үр дүнгийн харах хэрэгтэй. Засаг 100 ч хоног ажиллаагүй байна шүү дээ. Хүмүүсийн шүүмжлэлийг сонсож, тунгааж, шийдэж байх хэрэгтэй.
2017-11-07
Зочин:
Хүрэлсүх намын дарга болсон нь дээрдээ
2017-11-07
зочин:
Хүрэлсүх ээс өөр намын дарга болох хүн МАН д алгадаа. 60 тэрбумынхан ажилыг нь хийлгэхгүйд л байна.
2017-11-07
Зочин:
Энэ жинхэнэ хор тээсэн эд байнадаа. Туншээд байнауу. Энхболд дэвшвэл яахнуу гэсэн Унана бур чанга унаад их хурлын даргаас нь ч холдуулна гэвэл яаж байна.
2017-11-07