Парис Жексон шинэхэн дурлалтайгаа учирчээ
2017-11-08

Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон шинэхэн хайртайгаа учирсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Австралийн модель Тэйлор Грэн гэх залуутай болзох болсон байна.

 

Хос Австралийн Мельбурн хотноо амарч буй бөгөөд үерхлээ өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгдсэн аж. Парис инстаграмдаа “Үнэхээр гайхалтай” гэсэн бол модель залуу “Тэр их үзэсгэлэнтэй” хэмээн бичээд найз охинтойгоо амарч буй газрынхаа зургуудыг нийгмийн сүлжээндээ байршуулжээ.

 

Өдгөө 19 настай Парис энэ оны эхээр олон жил үерхсэн найз залуугаасаа салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин