Олимпийн аварга шийтгэл хүлээв
2017-11-08

 

Кений шилдэг гүйгч, Олимпийн аварга Жэмива Сумгонг шийтгэл хүлээжээ. Учир нь түүний сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тодруулбал түүний цусны шинжилгээнээс Эритропойетин нэртэй хориотой бэлдмэл илэрсэн аж. 

 

Энэ оны 4 сард Лондоны марафонд түрүүлснээс хойш тэрбээр ямар нэг уралдаанд оролцоогүй байсан. Уг уралдааны дараа авсан сэргээшийн шинжилгээний “A” сорьцын хариу эерэг гарсан юм.

 

 Жэмива Сумгонг өмнө нь 2012 онд хориотой эм бэлдмэл хэрэглэсэн болох нь тогтоогдож 2 жилээр эрхээ хасуулж байсан удаатай. Тэгвэл энэ удаад түүнд 5 жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцохгүй  байх шийтгэлийг оноожээ.

 

Г.Баяраа 

Shuud.mn
Сонин хачин