2018 оны ДАШТ-ий бөмбөгийг танилцууллаа
2017-11-10

 

Ирэх жил ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг өчигдөр анх удаа олон нийтэд танилцууллаа. ОХУ-ын нийслэл Москва хотод болсон энэхүү арга хэмжээнд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн төлөөллүүд ирж оролцсон нь арга хэмжээг илүү сонирхолтой болгожээ. Жишээлбэл Францын домогт хөлбөмбөгчин, Реал Мадридын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидан тэргүүтэй Кака (Бразил), Шави Алонсо(Испани), Лукас Подолски(Герман), Алессандро дел Пьеро(Итали) нарын шилдгүүд оролцсон аж. Мөн энэхүү арга хэмжээний онцгой зочин нь Аргентины бахархал Лионель Месси байсан юм.

 

Орост зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг Германы үйлдвэрлэгч Адидас компани хийсэн бөгөөд нэр нь “Телстар-18”. Одон орон судлалын эх орон Орос нь алдартай сансарын нисгэгч болон огторгуйд зугаалах олон тооны хиймэл дагуулуудыг эзэмшдэг. Үүнийг бэлгэдэн бөмбөгөө ийн нэрлэжээ.

 

Хамгийн сүүлийн үеийн технилогиор үйлдвэрлэгдэж, тун бат бөх хийгдэж байгаа уг бөмбөгийг хар өнгийн судалаар чимэглэсэн бөгөөд үүнийг сансар судлалд ашиглагдаж байсан “хар, цагаан телевиз”-ээс санаа авсан аж.

 

Сонируулахад өмнө нь Адидас компани мөн ийм нэртэй бөмбөгийг үйлдэрлэж байсан удаатай. Хамгийн анх 1968 оны ЕАШТ-ээр Телстарыг танилцуулж байсан бол 1972, 1976 оны ЕАШТ-үүдээр шинэчилж байсан түүхтэй. Мөн 1970 онд Мексикт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөг нь Адидас Телстар байсан юм. Эдгээр бөмбөгийг мөн л сансарын хиймэл дагуулаас санаа авч зохиосон гэдэг. 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин