Агаарын бохирдлыг бууруулах сан байгуулна
2017-11-10

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тавьсан асуулгад Засгийн газар хариу мэдээлэл хийж байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ:

 

-Агаарын бохирдлыг бууруулах сан байгуулахаар хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн бариад  байгаа. Гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг бууруулсан. 64 агаарын дэд станц шинээр байгуулж 6000 гаруй хэрэглэгч шинээр холбогдсон. 

 

Агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр 15 тоног төхөөрөмж, хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөллөө гэв.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин