Найман давхраас дөрвөн иргэн унаж, хоёр нь амиа алдлаа
2017-11-10

Баянзүрх дүүргийн V хороо  буюу кино үйлдвэрийн 204 дүгээр байрны найман давхраас дөрвөн иргэн унажээ.

 

Дээрх иргэд уг байрны тус давхарт гадна фасад хийж байсан аж. Унасан иргэний хоёр нь хүнд гэмтэж, хоёр нь нас барсан байна.

 

Дуудлага 15.01 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах анги аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин