Трамп, Дутерте нар уулзлаа
2017-11-13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудад хийж буй айлчлал дуусах шатандаа явж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Учир нь Трамп айлчлалынхаа сүүлийн зогсоол болох Филиппин улсад хүрэлцэн ирсэн байна. Цагаан ордныг нийслэл Манила хотноо ирэх үед тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте угтан авч, ордондоо хүлээн авчээ.

 

Трамп, Дутертетэй уулзах үеэрээ “Тантай уулзахыг их хүссэн” хэмээн хэлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед хоёр улсын харилцаа муудсан гэхэд болно. Дутертегийн эхлүүлсэн хар тамхины дайныг Обама шүүмжилсэний хариуд тэрбээр Цагаан ордны тэргүүнийг доромжилж, “дипломат харилцаагаа таслах болно” гэсэн юм.

 

Харин Трампын засаглалын үед хоёр улс найрсаг харилцаатай байна.

 

Трампын айлчлал эхлэхээс нэг өдрийн өмнө Манила хотноо олон мянган уг айлчлалыг эсэргүүцэн, тэмцсэн юм. Жагсагчид болон цагдаагийн ажилчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр 100 орчим хүн бэртжээ.

 

Трамп Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Вьетнам улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин