Жижи Хадид унах дөхжээ
2017-11-14

Загвар өмсөгч эгч дүүс болох Жижи Хадид болон Белла Хадид нар “One of Glamour's Women of the Year” арга хэмжээнд оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэд машинаасаа буугаад улаан хивсээр алхах үед Жижи унах дөхсөн байна. Тэрбээр биеийн өнгөтэй урт даашинз өмссөн байсан бөгөөд алхах үедээ даашинздаа тээгэлджээ.

 

 

Гэхдээ тэрбээр азаар унаж, хүндхэн байдалд ороогүй байна. Жижи “Хэрвээ унасан бол ичмээр байх байлаа. Гэхдээ энэ бүхнийг даваад л гарах байсан” гэж хэлжээ.

 

Белла өнгөрсөн онд нэгэн загварын шоуны үеэр унаж байсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин