Монголын хөлбөмбөгчид музейтэй болно
2017-11-15

 

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар холбоондоо музей болон архив байгуулах ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг хийх ажлын хэсгийг өнгөрсөн сард  байгуулсан байна. Тус холбооны техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан энэхүү ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд музейд зориулж цөөнгүй үзмэрийг цуглуулаад байгаа аж.

 

Үүнд 1960-1970-аад оны үеийн Монголын хөлбөмбөгийн баримт материалууд болон ховор фото зургууд багтаж байгаа гэнэ. Ажлын хэсэг энэ онд багтаж музейгээ нээхээр ажиллаж байгаа бөгөөд Монголын хөлбөмбөгийн түүхтэй холбогдох ховор үзмэрүүдийг цуглуулах ажил үргэлжилсээр байгаа юм.

 

Монголын хөлбөмбөгийн холбоо нь анх 1959 онд үйл ажиллагаа эхэлж байсан бол Хөлбөмбөгийн шигшээ баг анх 1956 онд 15 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан түүхтэй.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар багт хэд нойлоороо хожигдож байсан тvvхээ бичээрээ , зvгээр л сонирхолтой бна
2017-11-15
irgen:
АМЖИЛТАНД ХҮРЧ БАЙЖ ДАРАА НЬ ТЭР ТҮҮХ МҮҮХ , МУЗЕЙГЭЭ БАЙГУУЛДАГГУЙ ЮМ УУ , ЭСВЭЛ ХЭЗЭЭ Ч АМЖИЛТ ГАРГАЖ ЧАДАХГУЙ ГЭЖ ТОЦОО ЮУ
2017-11-15
Ахлам:
Гадны ганц баг хожиж үзээгүй байж үхсэн баасны чинь музей.
2017-11-15