Трамп роханжи иргэдэд туслахыг уриаллаа
2017-11-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Филиппинийн нийслэл Манила хотноо зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн “ASEAN”-ий дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Цагаан ордны тэргүүн Зүүн Азийн орнуудын толгойны өвчин болоод буй Мьянмарын шашнны цөөнх гэгддэг Роханжи үндэстний талаар ярьж, олон улс эдгээр иргэдэд туслахыг уриалсан аж.

 

Мьянмарын эрх баригчдын хавчлагаас болж ойролцоогоор 600 мянган Роханжи үндэстэн хөрш Бангладеш руу дүрвэжээ.

 

Трамп “600 мянган хүн орон гэрээсээ дайжиж, дүрвээд байна. Би одоо тэдэнд туслах цаг ирлээ. Энэ бол маш том хүмүүнлэгийн хямрал. Мьянмарын эрх баригчид Ражин мужид үүсээд буй хямралыг зогсоохын тулд шинэчлэл хийх хэрэгтэй” гэж уриалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин