Өмнөд Солонгост 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
2017-11-15

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Похан хотноо өнөөдөр орон нутгийн цагаар 2.29 цагийн орчимд 5.4 магнитудын газар хөдлөлт болсон талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн барилга нурж, олон иргэн эд материалын хохирол амссан гэнэ.

 

Хүчтэй чичирхийлэл Похан хот даяар мэдрэгдсэн бөгөөд 374 км-ийн цаана байрлах нийслэл Сөүл хотноо хүртэл мэдрэгдсэн аж.

 

Газар хөдлөлт болох үед Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хөх ордондоо албаныхантай уулзаж байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин