Хандивлагчдын уулзалт Төрийн ордонд болно
2017-11-17

 

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг хамтран зохион байгуулахаар ХАНДИВЛАГЧДЫН уулзалтыг өнөөдөр 10:00 цагаас Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хурлын танхимд болно. Шадар сайд Ө.Энхтүвшин Хандивлагчдын уулзалтыг нээж үг хэлнэ.

 

Ирэх 2018 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах, хамтран зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудын 70 гаруй гадны төлөөлөгчид Хандивлагчдын уулзалтад оролцоно.

Shuud.mn
Сонин хачин