44 гишүүнтэй хөлөг онгоцноос холбоо тасраад 72 цаг боллоо
2017-11-19

Аргентины “Сун Хан” гэх шумбагч хөлөг онгоц сураггүй алга болоод 72 цаг болж буй талаар албаныхан мэдээлэв.

 

 

Уг хөлөг онгоцонд багийн 44 гишүүн зорчиж явсан билээ. Хөлөг онгоц Патагония эргээс хөдлөөд удаагүй байхдаа төв станцаасаа холбоо тасарчээ.

 

Хөлгийн өнөөг хүртэл сураггүй байгаа бөгөөд сүйрсэн эсвэл өөр хүчин зүйлтэй нүүр тулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Хөлөг хамгийн сүүлд Хорхе булан дах Чубут мужийн эргээс 430 км-ийн цаана явж байхдаа станцтайгаа холбоо барьжээ.

 

Аврагчид хөлгөөс хамгийн сүүлд холбоо барьсан газар очоод буй бөгөөд эрэн хайх ажиллагаа явуулсаар байна.  Эрэн хайх ажиллагаанд тэнгисийн гурван хөлөг онгоц, хоёр нисдэг тэрэг оролцож буй гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Сэтгүүлчээ ч алддаа, фото зурган дээр нь Сан Хуан гээд биччихсэн байхад Сун Хан гэж бичиж л байдаг. Ядаж Сан Жуан гээд биччихсэн бол чамайг Испани, Португал хэлэнд Х үсгийг J үсгээр бичдэгийг мэддэггүй сэтгүүлчинцэр гэхсэн.
2017-11-20
Зочин:
MONGOLIIN USAN PARKAD SHUMBAGCH ONGOTS
2017-11-19