Н.Түвшинбаяр: Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй
2017-11-19

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг   “Чингис хаан”  одон хүртээлээ.  Олимпын аварга, “Чингис хаан” одонт Найдагийн Түвшинбаяр хэлсэн үгэндээ:

 

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

 

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга аа,

 

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,

 

“Чингис хаан одонт” эрхмүүд,

 

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, Монголын сор болсон хүмүүс, хайрлаж хүндэтгэж явдаг ахмадууд, багш, зочид төлөөлөгчид өө,

 

Даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс, нийт монголчууддаа Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

 

Та бүхэн минь сайхан өвөлжиж байна уу.

 

Эзэн богд Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн Төрийн эрхэм дээд одонг улсынхаа Төрийн тэргүүнээс тосон авч буйдаа туйлын их баяртай байна.

 

Хүний сайн, газрын сайхан, тэнгэрийн цэлмэг Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна. 

 

Миний өдий зэрэгтэй яваа нь өсөж бойжсон өв тэгш монгол ахуй, зан заншил, соёл, ижий аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан, энэ насанд тэгш заяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс бахдам түүхтэй өвөг дээдсийн буян заяа, түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ. 

 

Энэ бүгд сэтгэл зүрхэнд минь гүн бат уяатай-Миний эх орон.

 

Монгол хүн Олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас Монголын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсад минь Олимпийн анхны алтан медаль ирсэн гэж би боддог оо.  Энэ медаль Үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулан ирсэнд миний хувьд туйлын их баяртай байдаг юм аа.

 

Аливаа хүн өмнөө тавьсан зорилготой, тэр зорилгынхоо төлөө тууштай, шантралгүй хөдөлмөрлөх юм бол хүн бүхэнд боломж байдаг гэж би боддог оо.

 

Энэ өдөр монгол хүн бүхэн

 

Эх орон, монгол хүнээрээ бахархаарай.

 

Монгол бахархлыг бүтээхийн төлөө шантралгүй зориорой.

 

Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй билээ. 

 

Монголоо гэсэн сэтгэлийг хойч үе, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна.

 

Миний бие цаашид өөрийн хийж чадах бүхнээрээ эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чармайн зүтгэх болно.

 

Агуу их төрийн минь сүлд өнөд ивээж, төрийн нуруу түвшин, түмэн олны минь заяа өөдөө байг ээ.

 

Та бүхэндээ баярлалаа,

 

Монгол түмэндээ баярлалаа хэмээлээ.

                

                             Н.Түвшинбаярт "Чингис хаан" одон хүртээлээ

 

 

11:30цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг   “Чингис хаан”  одон хүртээлээ. 

 

“Чингис хаан” одон гардуулах ёслолд  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,   УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,  нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,  Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар хүрэлцэн ирсэн байлаа.  

 

Мөн Н.Түвшинбаярын аав н.Найдан, ээж н.Цэнд-Аюуш, гэргий нар Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирсэн байлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танхимд хүрэлцэн ирсний дараагаар Монгол Улсын төрийн дууллаар ёслолын ажиллагаа эхэллээ. Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсын агуу суут хүн их эзэн Чингис хааны мэндэлсэний 855 жилийн ой, Монгол бахархлын өдрийн мэнд дэвшүүлье. Монголчууд бид үеийн үед их хааныхаа сүр сүлд, суу билгийг биширч явах болно. Чингис хаан бол амьдралын мөн чанарыг эрхэмлэдэг суу билэг хүн байлаа. 

 

Өнөөдөр их хааны мэндэлсэн өдөр Найдангийн Түвшинбаярт “Чингис хаан” одонг хүртээхээр шийдвэрлэлээ. Н.Түвшинбаяр ард түмнийхээ өмнө хариуцсан ажилдаа үнэнчээр зүтгэж, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлсэн. Монгол ашид оршиж, Мөнх тэнгэр биднийг ивээг ээ хэмээлээ.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Н.Түвшинбаярт "Чингис хаан" одон хүртээх зарлигтаа "Улс үндэстнийхээ өмнө үнэтэй гавьяа байгуулсныг нь өндрөөр үнэлснийг дурджээ. 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олимпийн аварга, Н.Түвшинбаярт "Чингис хаан" одон гардууллаа. 

 

Олимпийн аваргын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын гаргасан амжилтууд:

 

  • 2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
  • 2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
  • 2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
  • 2007 - Ази тивийн аваргын мөнгө
  • 2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
  • 2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
  • 2008 - Ази тивийн аваргын хүрэл
  • 2008 - Бээжин-2008 олимпийн алт
  • 2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
  • 2011 - Будапештийн дэлхийн цомын алт
  • 2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
  • 2011 - Парисын Их дуулгын мөнгө
  • 2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
  • 2011 - Ази тивийн аваргын хүрэл
  • 2012 - Парисын Их дуулгын алт
  • 2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
  • 2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
  • 2013 - Жежүгийн Гран пригийн алт
  • 2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
  • 2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
  • 2014 - Инчеоны Азийн наадмын алт
  • 2015 - Чиндаогийн Гран пригийн алт
  • 2016 - Ази тивийн аваргын алт
  • 2017 - Дэлхийн аваргын хүрэл

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Bbhhh:
Yaduu buurai oron gedgee haruulaad baina daa
2017-11-20
Зочин:
Shagnaad l ,uugaad l , ideed l ,baagaad l, hereleed l, zodoldood l, shaaltsaad l, ungaad l, ugaartaad l, untaad l, uruudsaar l......
2017-11-20
Зочин:
Баяр хүргэе. Ухаантай амьдраарай.
2017-11-19
Zochin:
Mongol tumnii tsog hiimoriin ilerhiilel. zaluu ueiin ulger duurial baharhal bolson Olimpi Delhiin avargin amjiltaaraa mongol geh neriig delhii dahind sonorduulsan tand BAYAR HURGEJ sportin bolon uls turiin ulam ikh amjiltig husie
2017-11-19
zochin:
BAYR HURGIE.TUVSHINBAYR MONGOL HUNII BIE UR CHADVARIIG DELHIID YAHIIN ARGAGUI MEDRUULSEEN. OOR OGOH OLON HUN BAIGAA CH ENE UDAA ENE HUN AVAH N ZOV YMAA. HARIN HEREGGUI OLON ULSTORCHID YAH GEJ AVDAGIIN BOLDOO.TED EH ORON MONGOL HUMUUSIIN AMDRAL HUND BAIHAD YU HIIGEED AVSANIIG N OILGODOGGUI YM.
2017-11-19
irgen:
Mundag yg heljee, bayar hyrgie. eh ornoosoo urvasan toriinhon , gadnii orond ulsiin horongo hulgailj amdarch baigaa hymyyst tolgoi ni joohon hondiitei bol oigohoor l yg helj
2017-11-19
mgl:
Tenhee ihtei bolgon odoo tsagt Olymp-oos alt avch avarga bolood baidagguil baihgui yu sain bodoj baij bich gej zuvlii 8 terbum hunees shigshigdej irsen mundag huchtenuudees iluu garch ursuldunu gedeg bol 3 han say huntei ard tumend oldohgui huvi zaya shuu!!! Gants byar tenhee bishee uigagui hudulmur uhaan tevcheer erdem bolovsrol buh yum tsogtsolj baij iim augaa amjiltand hurdeg baih
2017-11-19
Mulguu:
Odoo tsagt tenxee ixtei box bolchihvol ch yneheer bayan amidarah ium baina daa,erdem nom surax xeregtsee alga boljee,box bolchihvol dolignoj bogs doloogchid alban tushaal,ed xorongo,tsergiin tsol,syreg syrgeer ni xoni mal,bair,mashin geed bygdiig ni shagnal nereer ogno shyy dee,Odoo CHINGIS xaanaar orgomjilox xeregtei,Xych tenxee baixad erdem nom xogiig suraad yadag ium,nom erdem sursanaas doriunxan xyn zodchihdog,luivar xiichihdeg xuligaan deeremchin baisan ni deer boljee,gaah tyi.
2017-11-19
Зочин:
Мэдэхгүй юм даа, хэзээ бид нэг оюун ухааныг үнэлдэг төртэй болдог юм бол доо хөөрхий
2017-11-19