Бээжингийн орон сууцанд гал гарч, 19 хүн амиа алджээ
2017-11-20

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Дахин дүүрэгт байрлах орон сууцны барилгад гал гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Гал түймрийн улмаас 19 хүн амиа алдаж, найман хүн шархадсан гэнэ.

 

Галын унтраахаар 30 гаруй гал сөнөөгч ажиллаж буй байна. Ямар шалтгааны улмаас гал гарсан нь тодорхойгүй байгаа юм.

 

Бээжингийн цагдаагийнхан орон сууцны барилгад санаатай гал тавьсан байх магадлалтай бүлэг этгээдийг саатуулсан гэдгээ мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин