Хил орчмын аргалийн тоо өсчээ
2017-11-20


Баян-Өлгий, Увс аймгийн хилийн бүс нутаг дахь аргаль хонины тооллогыг өнгөрсөн сарын 12-27-нд хийжээ. Энэ удаагийн тооллогоор Баян-Өлгий аймгийн нутагт 1891 толгой, Увс аймгийн нутагт 1489 толгой, нийтдээ 3380 толгой аргаль хонь тоологдсон байна.  2016 оны тооллогын дүнтэй харьцуулахад 680 толгойгоор өссөн байна. Баян-Өлгий аймгийн нутагт идээшдэг аргалийн тоо толгой илүү өсчээ.  Оросын хилийн бүс нутагт цас их унасны улмаас Монголын нутагруу, нэн ялангуяа Баян-Өлгий аймгийн нутаг руу олон тооны аргаль хонь нүүдэллэн ирсэн байна. 


Тооллогын явцад ажиглагдсан нэг сонирхолтой мэдээлэл гэвэл урьд өмнө нь тааралдаж байгаагүй урттай, үзүүр хэсэгтээ цагираг үүсгэн махиралдсан эвэртэй угалз (эврийн урт нь 65-аас багагүй инчтэй) Баян-Өлгий аймгийн нутагт хэд хэдээрэээ тааралдаж байлаа.

 

Баян-Өлгий аймгийн нутагт тоологдсон 464 угалзны 44.4 хувийг, Увс аймгийн нутагт тоологдсон 326 угалзны 38.6 хувийг 8 ба түүнээс дээш насны хөгшин угалз эзэлж байна.

 

Эх сурвалж: WWF Mongolia

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hoorhon amtad umaa, hairlaj hamgaalah ajild sain anhaarah heregtei baina daa
2017-11-20
!:
Odoo gadagshina gargaj bolohgui shuu Mongoldoo dasgaad tejeegeed Delhiin baigali hamgaalah sangaas demjleg awah bolomjtoi sh dee
2017-11-20
иргэн:
Хил орчим бус нутгийн гүн лүүгээ өсөж байвал сайнсан. Манайд нэг зуд болоход гараад явчихна. Орос казакууд намначихна
2017-11-20