Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ
2017-11-23

Тайландын цэргийн сургуулийн сонсогч Пхакхапонг Танякан энэ сарын 17-нд тодорхойгүй шалтгаанаар нас барсан байна.

 

 

Тайландын Зэвсэгт хүчний байгууллага цэргийн гэр бүлд “Хүү тань зүрхний шигдээсээр амиа алдсан” хэмээн мэдэгдэж, эмгэнэл илэрхийлжээ.

 

Гэхдээ уг мэдэгдэлтэй гэр бүл нь санал нэгдээгүй бөгөөд хүү нь цэргийн сургуульд элссэн цагаасаа дээд ангийнхандаа зодуулах зэргээр бие сэтгэл санааны хохирол байнга амсдаг байсан хэмээн өгүүлжээ. Цэрэг дээрэлхүүлдэг тухайгаа аавдаа нэг бус удаа хэлж байсан гэнэ.

 

Тиймээс гэр бүл нь “хүүгээ зүрхний шигдээс бус зуурдаар амиа алдсан” хэмээн гомдол гаргаж, цогцост дахин задлан хийлгэжээ.

 

Тэгвэл цогцос хийсэн задлангийн үеэр гэр бүлийнх нь шоконд орсон аж. Учир нь цэргийн тархи, зүрх, давсаг болон ходоод нь байхгүй болохыг тогтоожээ. Мөн цэргийн хэд хэдэн хавирга хугарч, яс нь цуурсан болохыг задлангаар илрүүлсэн байна.

 

Цэргийн аав “Үнэхээр хэлэх үг алга. Яг л сууж явсан завь минь сүйрсэн мэт санагдаж байна” хэмээн мэдэгджээ.

 

Тэрбээр "Би хэн нэгнийг хорьж шийтгэхийг хүсэхгүй байна. Зүгээр л хүү минь ямар шалтгаанаар амиа алдсан болохыг тогтоож өгөхийг хүсч байна” гэж хэллээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hasgui saigui aimar humuus bhiimaa
2017-11-23