Пхеньяны цөмийн туршилтын үеэр олон хүн амиа алджээ
2017-11-27

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн есдүгээр сард түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн билээ.

 

 

Тэгвэл уг цөмийн туршилтын үеэр олон зуун хүн амиа алсан талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав. 

 

Цөмийн туршилт Хунгун мужийн ойролцоо хийсэн бөгөөд тус бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг нурсан хэмээн гэрчүүд өгүүлж байна. Орйолцоогоор 150 орчим хүн бэртсэн гэнэ. Гэхдээ хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг Пхеньян батлаагүй байна.

 

Мөн өнгөрсөн сард Сөүлийн хэвлэлийнхэн дээрх туршилтын үеэр гүүр барьж байсан 200 гаруй хүн амиа алдсан болохыг эх сурвалжийн мэдээлэлтэй нийтэд түгээсэн билээ.

 

Цөмийн туршилтын үеэр хэдэн хүн амиа алдсан нь нууц хэвээр байгаа юм. Уг туршилтын үеэр хөрсөнд 6.3 магнитудын хүчтэй чичирхийлэл үүсчээ.

 

Саяхан Ким Чен Ун дайсагнасан харилцаатай байгаа АНУ, Япон болон Өмнөд Солонгосын дурсгалт байгууламжуудыг алсын тусгалтай пуужингаар харваж, устгах болно хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene lav uvchtei, eruul bus
2017-11-27
zochin:
eniig uuriig ni ustgah hun oldihgui ym bhdas muuhai aluurchin e
2017-11-27