Б.Батсайхан: Хууль бус лицензийг хуулийн байгууллагаар шалгуулна
2017-11-27

Гэрэл зургийг MPA.mn

 

Геологич Б.Батсайхан ашигт малтмалын хууль бус лиценз олголтын талаар өөрт байгаа зарим мэдээллээ прокурорын байгууллагад өгөх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд ашигт малтмалын тусгай лицензийг хууль бусаар олгож байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Геологич Б.Батсайханы дэлгэх мэдээллүүд уг ажлын хэсгийнхэнд хэрэг болно гэж үзэж байгаа аж. Энэ үеэр тэрбээр хэд хэдэн зөрчил дурдсан юм.

 

Тэрбээр “Одоогоос долоон жилийн өмнө буюу 2007 онд  “Айвенхоу майнз” компани Өмнөговь аймгийн урд хэсэгт орших нүүрсний ордын 35 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн ханшаар буюу 75 сая канад доллараар “Саусгоби сэндс” компанид хууль зөрчин шилжүүлсэн. Ингэхдээ улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, зугтсан” гэлээ. Мөн “Ашигт малтмал, газрын тосны газраас хаалттай тендер зарлан, хууль бусаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст сумдад байх талбайд 20883 тоот хайгуул хийх тусгай зөвшөөрлийг гадны хөрөнгө оруулалттай компанид олгосон. Энэ  тусгай зөвшөөрлийн талбайн хоёр талд нь “Эрдэнэ Монгол” компанийн алт, молебдиний ордууд илэрсэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай байсан” гэлээ.

 

Түүнчлэн “Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшдэг ордын талбайтай залгаа орших ашигт малтмалын нөөцтэй хэсэг талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг 2009 онд АМГТГ-ын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсээс “Миллениумдиггерс” компанид хууль зөрчин өгсөн. 2010 онд энэхүү хууль бус үйлдлийг  нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхэд хэлэлцээд, “Миллениумдиггерс” компанийн хууль зөрчиж авсан хайгуулын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл одоо маргаан дагуулсан талбайн нэг хэсэг нь “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшилд шилжсэн” гэв.

 

Геологич Б.Батсайхан Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журам, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хайгуул хийх эрхийг гадны болоод дотоодын компаниудад өгсөн хэд хэдэн зөрчил байгааг хэлээд тэдгээрийг баримт, нотолгоотойгоор хуулийн байгууллагад өгч, шалгуулахаа мэдэглээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ихэнхи нь танил тал хээл хахуулиар олж авсаныг хун болгон мэдэж байгаа учираас зугээрл хучингуй болгож байгаа нь авилгалтай тэмцэж байгаа бас нэг хэлбэр гэж узэж байгаа юм байна. Энэ тал дээр угуй би хуч ходолмороороо олж авсан гэж маргах хун байхгуйд нийт ард тумэн мэдэж байгаа хойно яая гэх вэ? Хурааж авах шийдвэр гаргах нь маш зов
2017-11-28
Зочин:
Бугдийг нь хурааж аваад стратегийн ордыг ард тумний мэдэлд хувьцаа хэлбэрээр олгохоор болж байгаа
2017-11-28
Зочин:
Энэ яагаад одоо л энэ тухай яриад байгаа юм бэ? Шударга хүн юм бол өмнө нь мэдэгдэхгүй яасан юм бэ? Бас л нэг захиалга байх. Өөрийг нь бас сайн шалгах хэрэгтэй.
2017-11-27
Зочин:
Baatarysogt gej ashigt maltmal gazriin tosnii gazriin dargiin ard Delgersaihan gishvvn nertei luivarchin bgaa tsagt shudarga yos huuli yarih hereg bgaa ymuu Sumyabazar saidaa
2017-11-27