Найман хүнийг хөнөөсөн этгээд өөрийгөө буруугүй гэв
2017-11-29

АНУ-ын Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр буюу “Сүнсний баяр”-аар цагаан өнгийн ачааны машинтай этгээд дугуйн зам руу дайрч орсон билээ. Уг үйл явдлын улмаас найман хүн амиа алдаж, 12 хүн шархадсан юм. Эрх баригчид Манхеттэн дүүрэгт болсон уг үйл явдлыг “террорист халдлага” хэмээн  мэдэгджээ.

 

 

Нью Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш ийм олон хүний аминд хүрсэн террорист ажиллагаа болоогүй билээ. Халдлагыг Сайфулло Сайпов гэх 29 настай Узбекстан залуу үйлдсэн бөгөөд түүнийг цагдаагийнхан амьдаар нь баривчилсан юм.

 

Тэгвэл халдлага үйлдсэн этгээд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, өршөөл хүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр мөн шүүхэд гомдол гаргажээ.

 

Тэрбээр Флорида мужийн Тампад оршин суудаг бөгөөд 2010 онд АНУ-д цагаачилж иржээ. Халдлага үйлдсэн машинаас Исламын улсад үнэнч байхаа тангарласан бичиг олсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Зөв эмнест ... интер .. юу билээ алах хэрэггүй гээд байгаа даа, тэжээж л байг дараа нь бас алалцана биз олон хүнтэй газар үүнд хотойхгүй дээ ...
2017-11-29