Энхийг сахиулсан цагдаа нар эх орондоо ирлээ
2017-11-30

 

UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүрэгтэй гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.

 

Алба хаагчдыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар болон алба хаагчдын төлөөлөл “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа.

Shuud.mn
Сонин хачин
Б:
ЦАГДААГИЙН ХЭД АНХ УДАА БОЛОХООР СҮРЖИГНЭЭД БАЙГАА БАЙХАЛДАА ТЭРНЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧИНЭЭС ЗӨНДӨӨ ЯВДАГ Ш ДЭЭ
2017-12-01
!!!:
Хар тамхичиддтай Тэмцээд өгөөрэй амжилт!!
2017-11-30