Банкны хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2017-11-30

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банкны тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Банкны эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Монгол Улс 12.9 их наяд төгрөгийг 800 мянга гаруй зээлдэгч байна гэжээ. Ер нь бид банкны боолчлол дунд амьдарч байна. Манай хөдөөнийхөн Хаанбанкны малчин болсон гэдэг. Бүх банкнууд тийм болоод байна” гэсэн юм.

 

Ингээд гишүүдийн олонхийн саналаар Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Төвбанкны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин