АНУ-д газар хөдөлжээ
2017-12-01

АНУ-ын Делавар мужид орон нутгийн цагаар 5.00 цагийн орчимд 4.1 магнитудын газар хөдлөлт болсон талаар тус улсын Геологи судалгааны төвөөс мэдээлэв.

 

 

Газар хөдлөлт Делавар муж дахь "Довер" гэх агаарын баазын ойролцоо болсон хэмээн албаныхан уламжлав.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар хүний амь эрсдээгүй мөн иргэд болон аж ахуй нэгж онц хэмжээний хохирол амсаагүй талаар “www.usatoday.com” дамжууллаа.

 

Делавар мужийн Эрүүл мэндийн төв “Газар хөдлөлтийн улмаас бэртсэн хүн ирж үйлчлүүлээгүй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин