Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийнд хорджээ
2017-12-01

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийнд хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр өчигдөр орой аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө.

 

 

Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин