УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, А.Ундраа нар Монгол эрүүл мэндийн үүсгэл /MHI/ байгууллагын төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус байгууллагын төлөөлөл Монгол Улсад сүрьеэ өвчнийг эрт илрүүлэн, оношилж, урьдчилан сэргийлэх боломж, арга зам, шийдлийн талаар судалгаанд суурилсан мэдээллийг эмэгтэй гишүүдэд танилцуулж, бодлогын дэмжлэг хүссэн юм.
Эмэгтэй гишүүдийн зүгээс сүүлийн жилүүдэд сүрьеэ өвчний тархалт ихэсч байгаад сэтгэл зовниж буйгаа хэлж, зөвхөн нийслэлээр зогсохгүй орон нутагт бүсчилсэн хэлбэрээр аймгуудыг сонгож өргөн хүрээнд сүрьеэ өвчний илрүүлэлт, оношилгоо, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
Монголын эрүүл мэндийн үүсгэл байгууллага нь 2005 онд АНУ-ын Харвардын их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаангийн санаачилгаар анх байгуулсан. Эрүүл мэндийн чиглэлээр гадаад, дотоодод өндрөөр үнэлэгдсэн 20 гаруй судалгааны ажлыг хийжээ.
Уншиж байна |