Сургууль, цэцэрлэгийн эмч нар зөвлөлдөнө
2017-12-02

09.30-16.00 цагт: Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөн УКТЭ-т болно.


10.00 цагт Америк элчингийн хажууд МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ХОРОО- ны байранд Хүмүүнлэг, нийгмийн ухааны менежментийн академийн нээлт болно.


11.00 цагт Японы соёл, урлагийг сурталчлах, танин мэдэхүйн олон сонирхолтой үйл ажиллагаа явагдах "ЭКО БАЯР" өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.


12.00 цагт Сэтгүүлч Л.Цэрэнжаргалын ярилцлагын АРАНШИН номын нээлт Туушин зочид буудлын 5 давхарт болно.  


13:00 цагт УБТЗ Зам засварын машинт станцын Механик цехийн хамт олон нэн ядуу, 4 нялх хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд туслан, өвлийн хэрэгцээний мод нүүрсийг нь бэлтгэж хүргэж өгнө.

Shuud.mn
Сонин хачин