Архигүйгээр шинэ жил тэмдэглэхийг уриалж байна
2017-12-04

 


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн өдрийн эмчилгээний “Өөртөө туслах бүлэг”-ийнхэн хоёр дахь удаагаа архигүйгээр шинэ жилээ тэмдэглэлээ. 


Өдрийн эмчилгээний “Өөртөө туслах бүлэг” нь 2015 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  энэ хугацаанд 700 гаруй хүнийг сэтгэлзүйн сургалтанд хамруулж, 350 гаруй нь архиныхаа асуудлыг бүрэн шийджээ. Түүнчлэн энэ хугацаанд архигүйгээр аялал зугаалга, уралдаан тэмцээн, явган алхалт, цуглаан хийж Хөвсгөл, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан, Завхан, Төв аймгаар аялахын зэрэгцээ өөрсдөө бие даан олон үйл ажиллагаа зохион байгуулж, архигүй амьдралыг сурталчилжээ.  

 

Мөн тэд өөрсдийн энэ үлгэр дууриаллаар Монгол даяар архигүйгээр баяр ёслол тэмдэглэж хэвшихийг уриалж байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
найдах:
Ээ архигүй гээр шинэ жил болх уу
2017-12-04
A:
Arkhi uuhgui bol yamar ch hun yaduu amidardaggui yum daa. Arkhi uugaad baigaa hun l yaaduu zuduu amidarch tur zasgaa buruutgaj baidag yum. Hudulmurluud idej uuhaa zohitsuulj chadsan hun bugd amjiltand hurdeg. Arkhi geech zuiliig jigshij amidrah heregtei shu Mongolchuudaa.
2017-12-04
Зочин:
шинэ жилээр албан байгууллагаараа нийлж архиддаг хамгийн утгагүй тэнэг уламжлал. Шинэ жил гэр бүлийн баяр
2017-12-04
архи бол аюул:
архинаас татгалзаж байгаа хүн бүрт баяр хүргэе, амьдрал чамд шагналаа хүссэн хүсээгүй өгөх болно.
2017-12-04
Иргэн:
Архигүй бол болохгүй юм шиг ууцгааж хөлдөж үхэцгээх юм. Нэг үеэ бодоход гайгүй болсон боловч согтуу хөлчүү хүнийг дээрэмдэх аюул их байгааг анхаарах хэрэгтэй
2017-12-04