Зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо нэмэгджээ
2017-12-04

Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

 

Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд харгалзах хүнгүйгээр явж байсан хэд хэдэн хүүхэд зам тээвриийн осолд өртсөн байна. Тухайлбал,

1. Баянгол дүүрэг Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын туслах замд жолооч С нь явган хүний гарцан дээр 10 настай Н-ийг мөргөж гэмтээсэн. /харгалзах хүнгүй явж байсан/


2. Чингэлтэй дүүрэг Дэнжийн 100-н гудамж, автобусны буудлын замд жолооч Б нь явган зорчигч 7 настай З, 6 настай Т нарыг мөргөж гэмтээсэн. /харгалзах хүнгүй явж байсан/


3. Баянзүрх дүүрэг Энхтайваны өргөн чөлөө, дүүргийн 11-р гудамжны замд жолооч Б нь явган зорчигч, 10 настай Б-г мөргөж гэмтээсэн./харгалзах хүнгүй явж байсан/

 

Нийт хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байснаас гарсан байх тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд бүү оролцуулаарай.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин