Ажилгүй эрчүүдийн тоо гурав дахин буурчээ
2017-12-04

Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 2006-2016 оны хооронд 11.3 хувиас 10.0 хувь болж буурсан байна. Энэ бууралтад эмэгтэйчүүдийн ажилгүйдэл 11.4 хувиас 8.2 хувь болж буурчээ. Харин хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн дундах ажилгүйдлийн түвшин тогтмол сайжирсаар ирсэн бөгөөд тэр дундаа эрэгтэйчүүдийн ажилгүйдэл 2009-2016 оны хооронд 3 дахин буурсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ихээхэн бууралт гарсан хэдий ч буцаад өсөх хандлага ажиглагдаж байгаа аж. 

 

Энэ асуудлыг маргааш 08:30 цагт Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд болох “МОНГОЛ УЛС: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” үндэсний семинараар хэлэлцэнэ. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Irgen Dylmaa:
Hydlaa ajilgyi arhichid gydamjaar neg vaina.
2017-12-04