“Хүчингүй” ХОРИГ
2017-12-06

 

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш парламентаас гаргасан шийдвэрт гурван хориг тавиад байна. Эхнийх нь Засгийн газрын гишүүдийг томилох зөвшилцөлд Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн, томилох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ зөвшилцлийн тухайд  Ерөнхийлөгч хариу өгөх эсэхээс үл хамаар Ерөнхий сайд хуулийн хүрээнд УИХ-д Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн барьдаг.  Ерөнхийлөгч Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг эрх ашгийн зөрчилтэй дэмжих боломжгүйг хариуг  парламентаар  сонсгосон төдий болоод томилгоо явагдсан.  Цаашлаад Сангийн сайдыг томилсон УИХ-ын тогтоолд мөн хориг тавьсан ч парламент олонхиороо Ч.Хүрэлбаатарыг авч үлдсэн билээ.

 

 Удаах нь 2017 оны төсвийн тодотгол батлагдсаны дараагаар Ерөнхийлөгч бүхэлд нь хориг  тавьсан.  Төсвийн тодотголд ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг, Нийгмийн даатгалын сангийн төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг тус тус  нэмэгдүүлж,   төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор баталсныг хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн.  УИХ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж батлахдаа Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж өөрт хуулиар олгодсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьж байна хэмээсэн юм.

 

Парламентаар уг асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын үнэмлэхүй олонхи   энэ оны төсвийн тодотгол хууль зөрчөөгүй гэж  үзэн, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй.

 

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2018 оны төсөвт зарлагын хэсэгт хориг тавиад байна. Ингэхдээ  “Монгол Улс 2012-2016 оны хооронд төсвийн зарлагаа 5.2 их наяд төгрөгт багтаан баталж, алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь ба түүнээс доош хэмжээнд барьж ирснийг дээр дурдсан. Тэгвэл 2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрэн бүрдүүлж байна.    Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан.    Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт  “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой.    Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг УИХ  зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгаа юм.  УИХ Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэж батлахдаа холбогдох хууль тогтоол зөрчсөнийг хориг тавьж байгаа үндэслэлдээ дурджээ.

 

Тиймээс УИХ дахь намын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх, дэмжих эсэхээ шийднэ. Цаашлаад байнгын хороо, чуулганы хуралдаанаар уг асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ.  Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хоригт тавьсантай зэрэгцээд өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурьт нэгдсэн байна. Учир нь ирэх оны төсөвт тодотгол хийхгүй гэж Сангийн сайд мэдэгдэж байсан. Тэгээд ч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвөө баталж байгаагаа онцолж байсан. Дээр нь  ирэх жилүүдэд МАН сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхээр сургууль, цэцэрлэгийн барилгах барих, засварлах, “Цалинтай ээж” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  гээд олон асуудал тусгасан гэдгээ ч дурдсан. Тиймээс  2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавигдсан Ерөнхийлөгчийг парламент энэ удаад ч дэмжинэ гэж найдлага тээхэд бэрх. Харин Ерөнхийлөгчийн хоригийг тойрсон популизм эрх баригч хүчинд өрнөхийг үгүйсгэхгүй. Хэдийгээр намын их хурлаа хийж, шинэ даргаа томилсон ч УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал, талцал хэвээр үргэлжилж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг тойрсон шантааж эрх баригчдын хүрээнд үргэлжлэх талтай.

 

Ирэх жилүүдэд ч Ерөнхийлөгчийн тавьсан хориг “бэлгэдэл” төдий хэлэлцэгдээд,  парламент хүлээж авахгүй байхад гайхаад байх зүйлгүй. Учир нь эрх баригч үнэмлэхүй олонхийн эсрэг сөрөг хүчин АН,  МАХН, бие даагчид нийлж нэгдээд ч хүч дутна.  Эрх баригчид л дотроо талцаж, хуваагдахгүй  бол бүхэл  үедээ  олонхиороо давуу эрх эдэлж байгаа юм. Тиймээс л энэ удаагийн хоригийг ч парламент хэлэлцээд  “хүчингүй”  болгох эрх олонхид нь  бий.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
asfd:
ер нь төмөр замын идэж ууж шороо болж хийсээд алга болсон 500 тэрбумын асуудлыг хуулийн хүрээнд сөхөх цаг болсон байна
2017-12-06
irgen:
eronhiilogch zov l dygnelt hiisen baina lee shdee, teneg umnuud yuch oilgohgui batalj suudagaa boliochee, hurdan zasaad l batluulna bizdee hudlaa medemhiirsen malnuud , Gishyyd odoo ichmeer umaa
2017-12-06
irgen:
eronhiilogch zov l dygnelt hiisen baina lee shdee, teneg umnuud yuch oilgohgui batalj suudagaa boliochee, hurdan zasaad l batluulna bizdee hudlaa medemhiirsen malnuud , Gishyyd odoo ichmeer umaa
2017-12-06
irgen:
eronhiilogch zov l dygnelt hiisen baina lee shdee, teneg umnuud yuch oilgohgui batalj suudagaa boliochee, hurdan zasaad l batluulna bizdee hudlaa medemhiirsen malnuud , Gishyyd odoo ichmeer umaa
2017-12-06
45:
Сонгосон 700000 хүндээ ерөнхийлөгч байхдаа
2017-12-06
Zochin:
parlament dotroo erunhiilugchiin esreg heseg bvleg hvmvvs baigaa bolohoor yaj uls hugjih we ertnees Enkhbold, Enkhbayr nariin hvmvvs 2020 onii tuluu ajillaj Battulga erunhiilugchiig yaj unagah talaar l bodoj suudag baih deer veiin haan shireenii tuluuh temstel shig l ym
2017-12-06
ерөнхийлөгч:
Ерөнхийлөгч өөрөө ажил хийхгүй өрөөлийг ажил хийлгэхгүй юмаа
2017-12-06
зочин:
Ерөнхийлөгчөө та төрийн ажлыг саатуулахаа болио.З.Энхболдын амаар яваад таны нэх хүнд улам л унана.Ажлаа мэдэхгүй тэгээд төрийн ажлыг гацаанд оруулах нь танд хир ашигтай юм бэ
2017-12-06