Зам тээврийн ослоор 469 хүн нас баржээ
2017-12-06

2017 оны эхний 11 сарын байдлаар Зам тээврийн ослоор 469 хүн нас баржээ.

 

Энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас “Хамгаалах бүс” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

 

Аяны хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид, түүнчлэн улсын болон орон нутгийн автозамд хөдөлгөөнд оролцогчдын хамгаалах бүсний хэрэглээ, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа юм.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин