Оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ
2017-12-06

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн 19 асуудал хэлэлцэж, дөрвөн асуудалтай танилцлаа. Тухайлбал, оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь энэ жагсаалтыг баталсан байсан. УИХ-ын нэр бүхий гишүүдээс “Швейцарь, Сингапур, Хонгконг зэрэг ОУВС-гийн оффшор бүсийн жагсаалтад орсон татварын хөнгөлөлттэй улсад хамаардаг орнууд байхгүй байна” гэсэн санал гаргасан. Тиймээс оффшор бүсэд хамаарах орнуудад дээрх улсыг нэмж, 49 болгон өргөтгөн баталлаа.

 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсыг  татварын хөнгөлөлттэй бүсийн хар жагсаалтад ЕХ нэгтгэсэнтэй уялдуулан татварын ил  тод байдлыг хангах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, эрхзүйн орчноо шинэчлэх батлах төлөвлөгөөг баталлаа.  Оффшор гэдэг нь хууль бусаар олсон мөнгөө гадаадад байршуулах,  мөнгө угаах гэмт хэрэг юм. Үүнтэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Татварын ил тод байдлыг бий болгох, татвар төлөлтийг сайжруулах, ил тод хариуцлагатай нөхцөл байдлыг бий болгох шинэчлэлийг эхлүүлэх төлөвлөгөө баталсан хэмээн мэдээлэв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
????????:
Zia manaihiig yagaad zaaval Europiin holboo jagsaaltand oruuldag yum bol??? Busad yagaad anhaardaggui baiv arai manai ulsruu baga bagaar Europiin holboo erh medlee batatgah geed uzeed baigaa yum bish biz!!!!! Tusgaar togtnoson uls l yumsan!!!!!!!!
2017-12-07
зочин:
Харин тийм, энэ бол хулгай хийх бүх боломжийг олгож байна гэсэн үг, ийм ардчилал гэж байх ёсгүй, маш түргэн арга хэмжээ авах хэрэгтэй, энэ шударга гишүүд түргэн санал оруулах хэрэгтэй..
2017-12-07
зочин:
Сайн байна, ер нь ерөнхийлөгч арга хэмжээ аваачээ, болохгүй бол онц байдал зарлаж байгаад энэ мөнгийг олж авах хэрэгтэй, засгийн газар ч гэсэн ийм унтаа байж боломгүй байна, хулгайч нарт боломж их өгч байна,улс орныг ядуурсан хамгийн гол шалтгаан бол энэ шүү.
2017-12-07
Зочин:
УИХ-ын гишууний халдагуй дархан эрхийг л угуй хийчээч дэ Орчин уед хаант засагтай ямар ч орны хаанд ийм эрх байхгуй суулийн жишээ тэр Саудын Арабыг хар да Манайхан Ардын хувьсгалын дараа хязгаарт эрхт хаант улс болсон тод жишээ бга шуу дэ
2017-12-06
зочин:
Харин тийм, энэ бол хулгай хийх бүх боломжийг олгож байна гэсэн үг, ийм ардчилал гэж байх ёсгүй, маш түргэн арга хэмжээ авах хэрэгтэй, энэ шударга гишүүд түргэн санал оруулах хэрэгтэй..
Ккк...:
Зөөө зө. Ёмтой санаа амар . Салтаа битүү гэдэг болжээ. Монгол өөрөө офшор бүс болчихож байгаам биз дээ.
2017-12-06