УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
2017-12-07

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгч 2018 оны улсын төсөвт хориг тавьсан билээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Л.Болд “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийг баталсан гэх ч цалин, тэтгэврийг тодорхой нэмсэн. Харин хүүхдийн мөнгийг зорилтот 60 хувьд нь өгөхөөр болсон. Хүүхдүүдийг ялгаварлаж байна. Тиймээс би энэ хоригийг хүлээж аваасай гэж хүсч байгаа юм” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Ерөнхийлөгчийн хоригийг энэ удаад хүлээж авах боломжгүй юм. Мэдээж, цэвэр өөгүй төсөв биш. Алдаатай зүйл байгаа байх. Бид эдийн засгаа дампуурлын ирмэгт авчирсан. Үүнийг эмчлэхийн тулд бид УИХ, Засгийн газартайгаа ярьж байгаад олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч ажиллаж байна. Тиймээс ОУВС-г буруутгах шаардлага байхгүй. Харин ч тэдэнд баярлаж, эдийн засгаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Энэ нь ОУВС-гаас гадна бидэнд хэрэгтэй. Үүнийг УИХ-ын гишүүд тэр дундаа Засгийн газрын гишүүд ойлгуулж байх хэрэгтэй гэсэн юм.

 

Ингээд 2018 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа.  Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжлээ.

 

Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй учир Монгол Улсын 2018 оны төсвийн зургадугаар зүйл хүчин төгөлдөр үлдэж байна. 

 

Үүний дараагаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
132131:
Ulsaaraa offshore -iin busiin angilald orchood ene heden mangaruud odoo bolioosoi
2017-12-07
ichmeer yum daa:
Iim zuil ichikhgui heleed suuj baidag...beltreg chini
2017-12-07
Зочин:
Бид нар бүгдийг самарнаа, бид бүгдийг гацаанаа. Одоо бид бүгдэд хориг тавинаа... Олигтой хийе бүтээе гэх юм огт байдахгүй шүү
2017-12-07
АРД ИРГЭД:
ТӨСВИЙГ ТАНАХ НЬ УЛС ОРОН , АРД ИРГЭДЭЭ Л БОДОЖ БГАА ШҮҮ ДЭЭ
2017-12-07
Зочин:
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад уншаад явчихаарай гэж хүсч байна” гэсэн тайлбар өгөөд сууж байх юм.
2017-12-07