Жижи Хадид “Vogue” сэтгүүлийг чимлээ
2017-12-07

Супермодель Жижи Хадид Германы “Vogue” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр сэтгүүлийг нүүр хуудсыг чимэхдээ “Versace” брэндийн алтлаг өнгийн даашинзыг өмссөн байна.

 

“Gianni Versace”-ийн 20 жилийн ой тохиож буй бөгөөд энэхүү баярыг тохиолдуулан Жижи тус брэндээр гоёжээ.

 

Тус брэнд өнгөрсөн аравдугаар сард дэлхийн шилдэг таван моделийг нэгэн тайзнаа цуглуулсан билээ. Энэ талаар Жижи “Тэднийг харах үнэхээр гайхалтай байсан. Тэдний түвшинд хүрэхийг хүсч байна” гэж хэллээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин