Энэтхэгийн дрон Хятадын хилийг давж, сүйрчээ
2017-12-08

Энэтхэгийн дрон БНХАУ-ын хилийг давж, сүйрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Бээжингийн тал уг дроныг ямар зорилготойгоор Хятадын хил давуулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.  Энэтхэгийн тал тагнуул хийх зорилготойгоор дрон хөөргөсөн байх магадлалтай хэмээн Хятадын орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Батлан хамгаалах яам “Энэ бол Хятадын хилийг хууль бусаар давсан хэрэг. Бид энэ асуудлыг сайтар судлах болно” гэж мэдэгджээ.

 

Энэтхэгийн армийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Аман Ананд сэтгүүлчдэд Дрон Хятадын агаарын зайд нэвтэрч, улмаар хяналтаа алдсан” гэж хэлэв.

 

Хоёр улс олон жилийн өмнөөс хилийн маргаантай байдаг бөгөөд өнгөрсөн зун Далай ламын айлчлалаас болж хоёр улс дайсагнах болсон юм. Түвдийн оюун санааны удирдагч Далай лам Түвдтэй хил залгаа Энэтхэгийн хотуудаар шашны айлчлал хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин