НҮБ-ын төлөөлөгчтэй Ким Чен Ун уулзахаас татгалзжээ
2017-12-08

НҮБ-ын улс төрийн хэрэг хариуцсан орлогч нарийн бичгийн дарга Жэффри Фелтман Хойд Солонгос улсад ажлын айлчлал хийж буй билээ.

 

 

Хойд Солонгос энэ онд зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийхээс гадна хэд хэдэн удаа баллистик пуужин харваж, хөрш орнуудаа заналхийлсэн юм. Пхеньян өнгөрсөн сарын 29-нд алсын тусгалтай баллистик пуужин харвасан.

 

Эдгээр туршилтуудын дараа АНУ-ын хүсэлтийн дагуу НҮБ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах болсон.

 

Тэгвэл Пхеньян хотноо айлчилж буй НҮБ-ын тусгай төлөөлөгчтэй тус улсын удирдагч Ким Чен Ун уулзахаас татгалзсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Жэффри Фелтман  нь 2010 оноос хойш Пхеньянд айлчилж буй НҮБ-ын томоохон албан тушаалтны нэг болоод байна.  Тэрбээр “Ким Чен Унтай уулзана гэх их хүлээтэй байсан” гэж ярьжээ.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпинийн бие төлөөлөгч Сүн Тао өнгөрсөн сард Пхеньянд айлчилсан ч тэрбээр Ким Чен Унтай уулзаж чадаагүй билээ.

 

2015 онд Ким Чен Ун Бээжингээс ирсэн төлөөлөгч Лю Юншанийг  хүлээн авч, оройн зоог барьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Varan:
Манайхан бол НҮБ ын ЦЭВЭРЛЭГЧ ирсэн ч хүндэтээр хүлээн авна. Бид чинь ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ АРДЧИЛСАН НИЙГЭМ байгуулж байгаа НЭР ТӨРТЭЙ УЛС шүү. Тиймээ манайх нь.
2017-12-08
DELBERTSETSEEG:
YANA DAAA KKKKK MAAAANAG MULGUUUU ORCHUULAGCH BISH MORCHUULAGCH
2017-12-08
Палам:
Монголын ерөнхийлөгчтэй уулзахгүй бол мундаг залуу болдог , айн
2017-12-08
за за:
Тэгнэ ш дээ. хэр барагийн хүнд бууж өгөх гар биш биз тэр.
2017-12-08
Soongo:
Путинтэй бол уулзана гээд байгаа юм даа, очоод уулзаад эвийн аргаар зохицуулж болдоггүй л юм байх даа
2017-12-08
po:
elbegee.g bs uulzku butsaaj bsn kkk mundag zaluu bgmda
2017-12-08
Палам:
Монголын ерөнхийлөгчтэй уулзахгүй бол мундаг залуу болдог , айн
Зочин:
Пэндгэртэй бүү уулз, зүгээр газрын хөрснөөс арчиж хая
2017-12-08